Гадаад мэдээДЭЛХИЙ

Жирэмсэн Кортни Кардашиан ургийн амийг аврах яаралтай мэс засалд оржээ

Реалити шоуны од Кортни Кардашиан Травис Бэйкер хоёр анхны хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж буйгаа энэ жил мэдэгдсэн. Саяхан Травис Бэйкер гэр бүлийн яаралтай асуудлаар хамтлагтайгаа хийж байсан аялан тоглолтоо орхин явсан билээ.

Кортни ургийн амийг аврах яаралтай мэс засалд орох шаардлагатай болсон учир Травис аялан тоглолтоо орхин явсан аж. Тэрбээр мэс засал хийсэн эмч нарт хүүхдийнх нь амь насыг аварсанд талархаж буйгаа илэрхийлсэн юм. Болсон явдлын талаар Кортни ярихдаа “Өмнө нь гурван удаа ямар нэгэн хүндрэлгүй төрсөн болохоор энэ удаа хүндрэл тулгарахад их айсан” гэжээ.

 44 настай тэрбээр мэс засалд орсны дараа өөрийн Инстаграм хуудас дээрээ “Бидний хүүхдийн амийг аварсан эмч нартаа үүрд талархаж явна. Аялан тоглолтоо дундаас нь орхин намайг эмнэлэгт сахиж, эмнэлгээс гарсны дараа ч гэсэн асарсан миний хад чулуу мэт нөхөртөө хязгааргүй их баярлаж байна. Ээждээ хэцүү үед миний гарыг атган зоригжуулсанд баярлалаа” гэж бичсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-08 22:30

Ураг гэж бараг хүүхэд юм биш үү ?

Холбоотой мэдээ

Back to top button