Их Британи Канье Уэстийг еврейчүүдийн эсрэг үзэл илэрхийлсэн тул улсад нь нэвтрэхийг хориглов
АНУ-ын рэппер Канье Уэстийг еврейчүүдийн эсрэг үзэлтэй илэрхийлсэн, Нацизмыг сайшаасан гэх шалтгаанаар Их Британи хилээр нэвтрэхийг хориглосон байна. Тэр Лондон хотод долоодугаар сард болох “Wireless Festival”-д дуулах байсан юм. Ийм учраас Канье хил нэвтрэх хүсэлтээ Их Британид даваа гарагт /2026.04.07/ мэдүүлсэн ч тус улс хүлээн аваагүй байна. Түүнийг хилээр нэвтрэхийг хориглосон тул “Wireless Festival” арга хэмжээгээ цуцалж, тасалбар авсан бүх хүмүүст буцаан олголт өгнө гэж мэдэгджээ.
Канье мягмар гарагт /2026.04.08/ мэдэгдэл хийхдээ Их Британи дахь еврейчүүдийн нийгэмлэгтэй уулзах санал тавьсан байна. Тэр Лондонд очиж өөрчлөгдсөн гэдгээ хөгжмөөр дамжуулж харуулж, эв нэгдэл, энх тайван, хайрыг дэлгэрүүлмээр байна гэсэн юм. Өнгөрсөн жил тэр “Heil Hitler” нэртэй дуу гаргаж, өөрийн вебсайт дээрээ хас тэмдэгтэй цамц худалдсан. Канье нэгдүгээр сард “Wall Street Journal” сонин дээр өөрийн гаргасан үйлдлүүдддээ уучлалт гуйсан сурталчилгээ нийтлүүлсэн юм. Тэр хоёр туйлт эмгэгийнхээ улмаас тийм үйлдлүүд гаргасан гэжээ. Гэвч Их Британийн засгийн газар мэдэгдэл хийхдээ, өөрийнхөө үйлдлүүдийг хоёр туйлт эмгэг рүүгээ чихэж буй нь аймшигтай явдал гэсэн юм.
Эх сурвалж: Al Jazeera















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрсдийг нь хүн биш мал амьтан гэж үздэг фашист нацист үзлийг шүтэх нь Ази, Африк хүмүүсийн хувьд хамгийн тэнэг үйлдэл. Тэнэглэлд хязгаар байхгүй ээ гэж энэ.