НИЙГЭМ

Үс засуулвал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

БИЛГИЙН ТООЛЛЫН 7 2022.02.08 / МЯГМАР ГАРАГ

ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САРЫН ЕСӨН УЛААН ХАР ЛУУ ӨДӨР

Үс засуулвал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ

Наран ургах, шингэх: 08.10-18.03

Аргын тооллын 2 сарын 8, Ангараг гараг. Билгийн тооллын давхарласан 7, Гоё хүүхэн одтой, хар луу өдөр. Өдрийн наран 8 цаг 10 минутад мандан, 18 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн.

Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button