ОРОН НУТАГ

Баян-Өлгий аймагт тарваган тахлын нян илэрсэн гэв

Есдүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын хоёрдугаар баг, Ангирлаг уул гэх газраас үхсэн хоёр тарвага олдсон байна. Уг хоёр тарваганаас дээж авч, аймгийн зооноз өвчин судлалын төвд шинжлүүлэхэд тарваган тахал өвчний нян илэрсэн тухай эх сурвалж мэдээллээ. Мэдээллийн дагуу Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаа, Онцгой байдлын газрууд хамтран ажиллаж байна. Иймд иргэдийг тус аймгийн нутаг дэвсгэрт зорчихдоо тарвага агнахгүй байх, тус өвчнөөс урьдчилан сэргийлэхийг албаны эх сурвалжууд анхаарууллаа.

Т.САНТ

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close