Нийгмийн

Аврагч галын машинд дайруулж, амиа алдсан ослыг "Үйлдвэрлэлийн осол"-д тооцох уу

ХУД дэх Гал унтраах ангид өнөөдөр /2022.02.09/ ноцтой осол гарч, хүний амь эрсэдсэн тухай бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, тус ангийн гал унтраах автомашины жолооч зогсоолоос хөдлөх үедээ ажилтнаа санамсаргүй мөргөж, дайрсны улмаас амийг нь хөнөөсөн билээ.

Тухайн хэрэг Хан-Уул дүүргийн Гал унтраах ангийн грашд болсон бөгөөд үзлэг хийж, "Үйлдвэрлэлийн осол" хэмээн үзэж буйг эх сурвалж мэдээлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйлд заасан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний хохирлыг нөхөн төлөх"-д зааснаар:

  • 97.1.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно
  • 97.1.2.үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа.
  • 97.2. Энэ хуулийн 97.1-д заасны дагуу нөхөн төлбөр олгох нь хохирогч нийгмийн даатгалын болон бусад хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж авахад нөлөөлөхгүй" хэмээн тусгажээ.

Харин осол гаргасан жолоочийг Эрүүгийн хуулийн 13-р бүлэг, Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг буюу 10.6 дугаар зүйл.Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох хэрэгт" татан шалгах аж. Эл хуульд заасанчлан, "Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн заасан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-02-10 11:04

hair huuhed buhel buten hun urd ni zogsoj bhd dairan gedeg basl

Бадамцэцэг
Бадамцэцэг
2022-02-10 13:37

Хайхрамжгүй байдлаас болж хайран хүүгийн амь нас эрсдлээ .Үнэхээр харамс�##�тай бна.Дүү минь Бурханы оронд тайван нойрсдоо ???????????????? ...

Зочин
Зочин
2022-02-15 20:05

1

Зочин
Зочин
2022-02-15 20:06
Reply to  Зочин

1

Холбоотой мэдээ

Back to top button