ДЭЛХИЙНИЙГЭМ

CNN: Америкчуудын 58 хувь нь Жо Байдены бодлогыг дэмжихгүй

Америкчуудын бараг 60 орчим хувь нь одоогийн Ерөнхийлөгч Жо Байдены авч хэрэгжүүлж буй бодлогын чанарт дургүйцэж байгаа гэсэн судалгаа гарчээ. 2021 оны арванхоёрдугаар сард энэ тоо 51 хувьтай байсан талаар пүрэв гараг /2022.02.10/-т “Си-Эн-Эн” /CNN/ агентлаг өөрийн санал асуулгын дүнг эш татан мэдээллээ.

Санал асуулгад оролцогчдын 41 хувь нь Жо Байдены үйл ажиллагааны талаар эерэгээр дүгнэсэн бол харин талаас илүү буюу 58 хувь нь эсрэг байр суурьтай байна. Мөн 2021 оны арванхоёрдугаар сард явуулсан санал асуулгад оролцогчдын 49 хувь нь Ерөнхийлөгч Жо Байдены шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлж байжээ.

Бүгд Найрамдах Намынханд таатай ханддаг хүмүүсийн дунд америкчуудын есөн хувь нь Жо Байденыг, 83 хувь нь Дональд Трамд харъяалагддаг Ардчилсан Намыг дэмжсэн байна.

Нэмж сонирхуулахад, Жо Байденыг дэмжигчдээсээ илүү ширүүн өрсөлдөгчидтэй болохыг санал асуулгын дүн харууллаа. Тодруулбал, санал асуулгад оролцогчдын 41 хувь нь Жо Байдены хэрэгжүүлж буй бодлогыг эрс эсэргүүцэж, харин 15 хувь нь тууштай дэмжиж байгаа гэжээ.

Санал асуулгыг санаачлагчид Жо Байдены ажлын талаар сөрөг сэтгэгдэлтэй байгаа хүмүүсээс түүний зүгээс хүлээн зөвшөөрч болохуйц ядаж нэг шийдвэрийг нэрлэхийг хүссэн ч 56 орчим хувь нь эл асуултад "онцын нэрлэх зүйлгүй" хэмээн хариулсан аж. Мөн Жо Байдены үйл ажиллагааг сайшаадаг хүмүүсийн ердөө 26 хувь нь Ерөнхийлөгчийн шийдвэрийн талаар сөрөг зүйл нэрлэж чадаагүй байна.

Ерөнхийдөө, судалгаагаар америкчуудын 57 хувь нь Жо Байденыг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний жилд амжилттай гэхээсээ илүү амжилтгүй ажилласан хэмээн дүгнэжээ. Үлдсэн 41 хувь нь амжилттай гэж үзжээ.

Судалгааг нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 6-ны хооронд америкийн 1,527 насанд хүрэгчдийн дунд явуулсан юм байна. Энэ тоо нийт америкчуудыг төлөөлөхгүй ч гэлээ дундажлан авч үзвэл Жо Байдены нэр хүнд тийм ч сайнгүй байгааг харуулж буй хэрэг аж. Үүнтэй зэрэгцээд Ерөнхийлөгч асан Дональд Трампыг дэмжигчдийн тоо өмнөхөөсөө ч илүү нэмэгдэх болсон гэдгийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дурдах болсон.

(Эх сурвалж: CNN)    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эрээ цээр
Эрээ цээр
2 сар 11, 2022 21:40

Өгөр толгой зөнөг өвгөний дайнч бодлого хэрээс хэтэрч дэлхийг самрах хэмжээнд туллаа

Холбоотой мэдээ

Back to top button