НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Өдөр 1-2 цаг унтах нь зүрхний өвчин тусах эрсдлийг бууруулдаг

Долоо хоногт 1-2 удаа өдрийн цагаар дуг хийснээр зүрхний шигдээс зэрэг зүрх судасны эмгэг тусах эрсдэл буурдаг болохыг нэгэн шинэ судалгаагаар тогтоосон аж.

Швейцарын Лозанна хотын Их сургуулийн эмнэлгийн судлаачид дуг хийх давтамж, хугацаа болон зүрх судасны эмгэг тусах эрсдэл хоорондын харилцан хамаарлыг судалсан байна. 35-75 насны 3462 хүнийг таван жилийн турш судлахад долоо хоногт 1 юм уу 2 удаа өдрийн цагаар 5-60 минут дуг хийдэг хүмүүс зүрхний шигдээс болон зүрх судасны бусад эмгэгээр өвчлөх эрсдэл 48 хувиар бага байжээ.

Уг ажиглалтын судалгааг Их Британийн Зүрх судасны эмгэг судлалын нийгэмлэгийн “Heart” сэтгүүлд мягмар гарагт нийтэлжээ. Харин дуг хийх давтамж ойр болон хугацаа их хүмүүст дээрхтэй ижил холбоо хамаарал ажиглагдаагүй байна.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button