П.Өгөөмөр: Ч.Мөнхбаяр гадаадын тагнуултай хамтарч, мөнгөн урамшуулал тогтмол авч байсан

ТЕГ-аас иргэн Ч.Мөнхбаярыг баривчилсан талаар мэдээлэл хийлээ.
ТЕГ-ын хэвлэлийн ажилтан П.Өгөөмөр хэлэхдээ "Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдсон тул хоёрдугаар сарын 17-нд хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хууль бус үйл ажиллагааг нь таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлээд байна. Баривчилгаа, үзлэг, нэгжлэгийг прокурорын зөвшөөрөлтэй, хуулийн хүрээнд зохион байгуулсан.
Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, үүрэг даалгаврыг нь биелүүлж, мөнгөн урамшууллыг тогтмол авч байсан нь илэрсэн. Өчигдөр үйлдэл дээр нь баривчилсан. Нэгжлэгээр валют, баримт сэлт илэрснийг эд мөрийн баримтаар хурааж аваад байна.
Эрүүгийн хуулийн 19.4 Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яг үнэн юмуу.тэгвэл эх орноосоо урвасан гэж үзнэ.хэрхэгийг улаан м�##�гайтайд арслан тайжийг юу гэж хэлдэг билээ цогт тайж кинон дээр ...Ийм л явд�##� болж дээ янз нь..
Оргүй худ�##�.Ерөнхий сайдыг гадны тагнуулын да�##�гавраар шүүмжилж байдаг гадаадын тагнуулын байгууллагын агент гэж юу байдгийм..Улсаасаа урвасан гадны гар хөл бологчид чинь ядаж Элбэгдорж шиг баймаар юм.иймхэн мөнгөөр тагнуулын үүрэг гүйцэтшэнэ гэж байхгүй дээ.