Ярилцлага

Монгол “Нострадамус” О.Төмөр: Тэнгэрт үсэг тоо тодорч, өгөгдөл латин, араб хэл дээр ч ирэх нь бий

Тэр саяхан сошиал хуудастаа “Эд зүйлийг бодлоороо хөдөлгөдөг чадвараа алдлаа” гэж бичсэн нь олон хүний анхаарлыг татсан. О.Төмөр 2116 он хүртэл Монгол Улсад ямар, ямар үйл явдал өрнөхийг өөрийнхөөрөө бошиглоод байгаа юм. Энэ утгаар “Соён гэгээрүүлэгч О.Төмөр” нэрээр цөөнгүй хүмүүст танигджээ. Тэр “Энэ бол ид шид, илбэ биш” хэмээнэ. Мөн “Монгол Нострадамус гэж бичихэд болохгүй юмгүй. Би биш гадаадад миний тухай ийм тодотголтой бичсэн байдаг” гэж байлаа.

Эд зүйлийг бодлоороо хөдөлгөдөг чадварынх нь тухай хамгийн түрүүнд асуухад тэр өөр “Сонирхолтой” зүйл ярихыг хүссэн юм.


-Коронавирус тархана гэдгийг та урьдчилан хэлж, бошиг тавьж байсан талаар дуулсан л даа. Энэ онд, цаг үеийн үйл явдалтай холбоотой шинэ бошгуудаасаа та сонирхуулахгүй юу. Хөгжлийн банкны асуудал гээд л өрнөж байна шүү дээ?

-Хамар доорх хагархай гэгчээр хамаагүй асуудлаар ярихаас цааргалдаг. Зорилтот сошиал троллуудад өртөх магадлал их. Миний бодлоор хүний тархины цахилгаан соронзон долгионыг яаж дүрс хэлбэрт буулгадаг вэ, ирээдүйг ямар байдлаар хардаг вэ гэж асуувал илүү сонирхолтой.

-2022 онд хамаарах 84 бошиг тавьсан байна шүү дээ. Үүнээс онцолж нэрлэвэл уншигчдад сонирхолтой байх болов уу?

-Улс оронд өрнөх 84 үйл явдал байна. Эдгээрийг чухал, чухал бишээр нь ангилахад учир дутагдалтай л даа. Нэгдүгээр сарын 11-ний өдөр эхний 44-ийг, хоёрдугаар сарын 2-нд 40-ийг нэмж оруулсан байгаа. Бүхий л салбарыг хамарсан үйл явдлууд юм.

Ер нь хүн гэдэг бол стандарт биологийн биет. Унтах, ажлаа хийх гээд бүхий л үед нь хүний тархинаас дөрвөн төрлийн долгион ялгарч байдаг. Тэднийг: Альфа, Бета, Тета, Дельта гэж хуваадаг. Анагаах ухаанд хэрэглэгддэг төхөөрөмжөөр энэ тархины долгионуудыг хэмжих ч боломж бий. Харин хүн долгионоо Альфа дэглэм рүү шилжүүлж чадвал транст ордог. Ингэж транст орох буюу гүн төвлөрлийн байдалд орох замаар мэдээллийн орон зайд нэвтэрч чаддаг.

Энэ орон зайг торсион орон гэж нэрлэдэг л дээ. Үүнээс гадна, хойд өмнөд туйлын соронзон орон агаарт магнитосфер давхарга үүсгэж байгаа. Энэ бол дэлхийн мэдээллийн ай сав. Ийш мөн нэвтэрч, холбогдсоноор ирээдүйг бошиглож чаддаг юм. Миний ажлын багаж гэвэл жижиг луужин, жижиг гурвалжин шугам, мөн цэлмэг өдөр.  Нэг өдөр л гэнэт хүний болон дэлхийн торсион оронтой холбогддог болчихсон хэрэг биш. Суурь байсан чадвараа 18 жилийн турш хөгжүүлж, өндөр түвшинд аваачсанаараа онцлог.

-Зөгнөлүүдээ шууд илбэ шид, авьяас билиг мэтээр тулгаж ойлгуулдаг хүмүүс мэр сэр бий л дээ. Тэднийг “Мөрөөдлийн баг”-т оруулдаг, та ч мэдэж байгаа байх. Та харин үүнд орохыг хүсэхгүй л байгаа байх?

-Орох ч үгүй байх гэж бодож байгаа. Учир нь би байгалийн зүй тогтол дээр болон шинжлэх ухааны ололт амжилт дээр тулгуурлаж, судалж, өөрийгөө хөгжүүлсэн. Бүхнийг цаг хугацаа харуулах байх.

-Энэ утгаараа, хүн бүр өөртэйгөө ажиллаж чадвал тан шиг өөрийгөө хөгжүүлж болно гэж ойлгогдож байна. Суурь авьяас байх ёстой юу?

-Яг зөв. Энэ боломж хүн бүрд байдаг. Гол нь хөгжүүлэлгүй орхидог, өдөр тутмын ахуйн хүрээндээ, материаллаг ертөнцдөө анхаардаг учраас цэвэр тунгалаг оюун санаагаа тоодоггүй.

-Та хэзээ анх өөрийгөө хөгжүүлэхээр шийдсэн юм бэ. Ямар үйл явдлаар?

-Долоо, найман настай байхад энэ чадвар маань тодорхой хэмжээнд илэрч байсан. Олон сугалаан дотроос хонжвортойг нь олж мэдэх ч юм уу. Хүүхэд байсан тул хөгжүүлэх тухай бодоогүй, мэдэхгүй шүү дээ. Долдугаар ангид энэ чадвар маань гэнэтхэн байхгүй болчихсон. Их сургууль төгсөөд би гадаадын орон руу сурахаар явсан. Тэнд харин чадвар маань эргэж сэргэсэн. Үүнийг зарим хүн билгийн мэлмий нээгдлээ, зургаа дахь мэдрэхүй орж ирлээ гэх мэтээр нэрлэдэг.

Илүү тодорхой тайлбарлавал, би хүртэхүйгээрээ эхлээд өгөгдөл хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл, мэдээллийг шууд хүлээж авахгүй. Мөн зүүдээр ямар нэг зүйлийг урьдчилж мэддэггүй. Өгөгдөл дүрст, тэмдэгт, дуу хоолой гэсэн гурван байдлаар орж ирдэг. Аливаа өгөгдөл дотоод хараанд гэрлийн фотон хэлбэрээр харагдана. Огторгуйд, байшингийн ханан дээр, уншиж байгаа номон дундаас үг үсэг тодорч харагддаг. Нийлж, бүрдэж, утга илэрхийлдэг гэсэн үг.

Харамсалтай нь, гадаад хэл дээр харагдсан өгөгдлүүдийг тэр бүр тэмдэглэж авч амжсан нь цөөн. Латин хэл дээр маш их ирдэг. Араб хэл дээр ч ирнэ. Хэрэв гадаад хэлний мэдлэгээ сайжруулж чадвал илүү өргөн хүрээний өгөгдлийг тайлах боломж нээгдэнэ гэсэн үг. Тэр бүү хэл босоо монгол бичгээр ч өгөгдөл ирэх нь бий. Дагаад гэнэт орж ирсэн өгөгдлийг хурдан хугацаанд ой тойндоо хадгалж авахын тулд ой тогтоолтын чадвараа сайжруулах шаардлага тулгарсан. Өгөгдөл гэдэг хормоор хэмжигдэх хугацаанд орж ирдэг, урсаж өнгөрч байдаг зүйл л дээ. Гол “түлш” маань энерги юм. Харин би энергийг цэвэр оюун санааны аргаар олж авахыг хичээдэг. Хүмүүс энергийн зүүлт, бугуйвч гэх мэтийг ашигладаг шүү дээ, би ингэх дургүй.

-Зайлшгүй ой тогтоолтоо сайжруулах шаардлагатай болжээ дээ?

-Тийм. Мөн хүн бүрээс нэг метр зай барьж явах, олон хүний бөөгнөрөл дунд орохгүй байхгүй бол торсион орон холилддог, би өөрөө маш их энерги алддаг.

-Эхлээд өгөгдөл хэлбэрээр орж ирдэг гэлээ. Үүнийг мэдээлэл болгон тайлах процесс нь хэрхэн явагддаг вэ?

-Өөрөө автоматаар дарааллаа олчихдог. Дарааллаараа, мөр мөрөөрөө ирнэ. Би байрлалыг нь сонгодог биш цаанаасаа байршаад ирдэг гэсэн үг. Авьяас, чадвараа хөгжүүлэхийн тулд маш их оролдлого хийсэн л дээ. Халуунд халж, хүйтэнд хөрж. Дээрээс нь дэлхий дахинд алдаршсан зөнч хэмээх хүмүүсийн арга барилыг судалж, суралцсан. Вольф Мессинг, Мишель Нострадамус, Ванга гээд л. Арга барилууд нь юу байв гэж.

-Одоо та туршлагатай болсон байх. Анхандаа хэцүү байдаг байсан уу?

-Одоо ч гэсэн хэцүү. Удирдах л хэрэгтэй. Цагийн систем, удирдлагын систем хоёрыг өөртөө төлөвшүүлж байж арай чадмаг удирддаг болж байгаа. Цагийн систем гэдэг нь: Орой 17.40-19.40 хооронд хүний мэдрэмж сайжирч ирдэг, байгалиасаа. Харин 19.40-21.40-ийн хооронд хүн дотоод руугаа чимээлж, ганцаардаж эхэлдэг. Энэ үед нь мэдээлэл хүлээж авч байя гэж өөртэйгөө ажилласан. Хэцүү, хэцүү нөхцөл байдлууд бий. Жишээлбэл, машин бариад явж байтал гэнэт тухайн орон зай, цаг хугацааны давхардал үүсэж, осол ч юм уу тодорхой үйл явлууд харагдана. Ингэхээр айх цочих, улмаар тоормозоо гэнэт гишгэх, жолоогоо огцом дарах гэх мэт үйлдэл хийх нь элбэг. Үүнийг удирдаж сурахаа удирдлагын систем гэж нэрлэж байгаа. “Машин барьж явна, одоо транст орж болохгүй” гэж өөрийгөө удирдах. Хөдөө орон нутагт бол би заавал жолоочтой явдаг. Маш их өгөгдлийг гэнэт хүлээж авдаг учраас осол гаргачих эрсдэлтэй.

Транст орох гэдгийг нэг их том зүйл гэж ойлгож болохгүй л дээ. Ерөнхийдөө хүн дуртай дуугаа сонсоод юм уу, ямар нэгэн давтамжит байдлыг хүлээж авахад транст орно. Тухайлбал галт тэрэгний “түк түк түк” гэсэн чимээг сонсоод транст орох боломжтой. Анх 10, 20 минут суудаг байсан бол одоо нэг таван секундэд, хүссэн үедээ транст орж чаддаг болсон.

-Транст орно гэдэг нь тархины долгионоо Альфа түвшинд хувиргаж байгаа үйлдэл гэж ойлголоо. Долгионы давтамж нь буурч байгаа юу, өгсөх үү?

-Аа, тийм. Альфа бол нам долгион.

-Транст орж байна гэдгээ яаж мэдэх вэ?

-Бета долгионы үед тархины долгионы давтамж нь 15-30 герц байдаг. Герц нь өндөр байх тусмаа айдас түгшүүр, стресс депресс гэдэг зүйлүүд үүсэж эхэлж байгаа юм. Альфа руу буулгаад ирвэл юунд ч санаа зовохоо байж, тайвшраад ирж буй хэрэг. Тархины төв мэдрэлийн системийн хяналтыг түр хугацаанд сулруулахад л Альфа дэглэм рүү шилжчихэж байна гэсэн үг. Мэдэгдэнэ л дээ, энэ чинь.

-Мансууруулах бодис хэрэглэсэн үед төв мэдрэлийн системийн хяналт алдагддаг шүү дээ. Адилтгаж болох уу?

-Тийм. Яруу найрагчид дарс уухаараа илүү их онгод нь орж, бичдэг гэж үздэг. Ер нь хүн хяналтаа сулруулахын тулд олон арга ашиглаж болно. Орост ховор төрлийн мөөг ургадаг, түүнийг буцалгаад уувал төв мэдрэлийн системийн хяналтаа сулруулдаг гэж үзэж байна. Мишель Нострадамус эмч хүн байсан. Эмийн ургамлуудыг чанаж, бэлдмэл гаргадаг байсан. Энэ бэлдмэлүүдээ ууж байгаад олон бошгуудаа биччихсэн байдаг. Би энэ арга замуудыг ашигладаггүй. Ямар ч нөхцөлд цэвэр тунгалаг оюун санаагаа л ашигладаг.

-Үүнд асар их энерги шаардлагатай болдог гэж та хэлсэн. Таны хувьд “Цэвэр тунгалаг оюун санааны зарчмаар” энергиэ нөхдөг арга нь юу вэ?

-Хүнд материаллаг болон оюуны гэсэн хоёр энерги бий. Хоол унд идэж, унтаж амарснаар материаллаг энергиэ нөхдөг. Харин оюун санааны энергиэ нөхөхийн тулд ном унших, сайхан хөгжим сонсох хэрэгтэй болно. Мөн байгальд гарна. Би аль болох байгальд гарах, сайхан ая аялгуу сонсохыг хичээдэг. Эерэг энерги өгөхүйц номнуудыг уншдаг. Мөн энерги нөхөх дасгал бий.

-Ирээдүйд болох зүйл өгөгдөл болж орж ирдэг гэхээр хувь тавилан гэж байдаг гэсэн ойлголт руу хөтлөх байх л даа. Тэгвэл та өөрийн амьдарч буй хувь тавилан, утга учрыг юу гэж ойлгож явдаг вэ?

-Миний амьдралын утга учир бол нэгдүгээрт Монгол Улсаа хөгжих дэвжих, зөв замаар явахад нь өөрийн нөлөөг үзүүлэх. Хоёрдугаарт, нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөө ажиллаж, хөдөлмөрлөх. Ингэсээр ч ирсэн. Засаж болшгүй алдааныхаа өмнө ирж буй хүн төрөлхтнийг соён гэгээрүүлэх гэдэг миний зорилго. Мөн энэ насандаа сургууль, эмнэлэг байгуулах үүрэгтэй ирсэн, би.

-Дагаад бусдад хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байх үе байна шүү дээ. Хэр хүндээр хүлээж авдаг вэ?

-Анх мэр сэр үл итгэгчид байдаг байсан. Мэр сэр. Би сөрөг комментуудыг нь уншихыг хүсдэггүй, устгачихдаг. Намайг ойлгож, бичсэн зүйлийг минь ухамсарлаж байгаа хүмүүст миний сошиал хуудас нээлттэй. Бас “Энэ хугацаанд та хаана байсан юм бэ?” гэж хүмүүс асуугаад байдаг л даа. 2004 оноос хойш өөрийгөө хөгжүүлсэн гэхээр, 18 жил хаана байсан юм бэ гэж. Өмнө нь би дэлхийн зургаа, долоон улсад ажиллаж, амьдарч байсан. Бас сурч, боловсорч байсан. Гуравдугаарт өөрийгөө хөгжүүлж, ном бүтээлээ туурвиж байсан. Гадаадын орнуудад очиж лекцээ уншиж байсан. Бошгуудаа сошиал орчинд тавьдаггүй л байсан гэсэн үг. Хэрэв коронавирус гарч ирээгүй бол монголчууд намайг мэдэхгүй байх байсан байх. Коронавирусийн улмаас хил хаахаас өмнөхөн нь би гадаадын орон руу явах байсан л даа. Цар тахал гарснаар сошиал орчноор дамжуулан олон нийтэд танигдах боломж нээгдсэн.

-Одоо би таны энгэр дэх одонгийн талаар асуумаар байна. Олон улсын байгууллагаас шагнасан, Нострадамусын нэрэмжит одон юм билээ шүү дээ?

-2004 оноос эхлээд би бошгуудаа хүлээж авч эхэлсэн. Түүнээс хойш тэмдэглэж, хөтөлж явсаар 2010 онд ном болгохоор шийдэж, 2015 онд бичиж дууссан л даа. Улмаар 2015 оны арванхоёрдугаар сард “Дэлхийн нууц товчоо” хэмээх номоо монгол хэл дээр хэвлүүлсэн. Дараа нь 2016 оны арванхоёрдугаар сард, энэ номоо орос хэл дээр орчуулж, гадаадын улсад хэвлүүлсэн л дээ. Ингээд 21 аймгийг тойрч, лекцээ уншаад явж байтал 2017 онд Казахстан улсаас урилга ирсэн. Манай улсын 17 аймгаар явж, лекц уншиж өгөөч ээ гэж. Ингээд Казахстанд хэд хэдэн удаа лекц уншсаны дараа надад “Манай улсын иргэн болооч” гэж санал тавьсан. “Онцгой авьяас чадвараа манай улсад зориулаач. Манай иргэдээс гоц авьяастай, ирээдүйн алдартнуудыг нь илрүүлэх талд ажиллаж өгөөч” гэж. Ном гадаад хэл дээр хэвлэгдээд иртэл далд ертөнц, бошиг зөгнөл сонирхдог гадаадын институт, нийгэмлэгүүд судлаад ирсэн юм билээ. Гурван жил намайг болон миний бошгуудыг судалсан байгаа юм л даа. Ингээд Европын шинжлэх ухааны нийгэмлэгээс тодорхойлогдоод, 2021 оны хоёрдугаар сарын 27-нд шагнуулахаар болсноо дуулсан. Залгаад “Монгол хүнд анх удаа олгох гэж байна. Мишель Нострадамусын нэрэмжит тэргүүн зэргийн одон гардуулна. Москва юм уу Францад ирэх хэрэгтэй. Ирж, хүлээн авалтад оролцоорой” гэж хэлсэн. Яг тэр үед цар тахлын улмаас Монгол Улс хилээ хаачихсан байсан тул явж чадаагүй.

-Одонгоо шуудангаар хүлээж авчээ. Хүлээн авалтад нь оролцож чадаагүйдээ харамссан уу?

-Түүнд ер харамсаагүй. Надад Европ руу явах хоёр зорилго байдаг юм. Би өөрийнхөө хамгийн гол авьяасыг нээгдээгүй байгаа гэж боддог. Тэр Европт очсоноор нээгдэнэ. Латин хэл дээр ирдэг хүн төрөлхтний хэмжээний тэр их өгөгдлийг би тайлж уншихын тулд Европт очиж, хэлээ сайжруулмаар байна.

Хоёрдугаарт, надад шагнал олгосон байгууллага маань хэрэв Европын холбооны аль ч улсад ирсэн тохиолдолд “Таны эрүүл мэнд, амь насыг хамгаалах хамгаалалт гаргаж өгнө” гэж хэлсэн. Энэ шагналыг авсан хүмүүс дэлхийд олон байдаг юм билээ. Монголоос анх удаа авчхаад байгаа болохоос биш. Тэдэнд тусгай хамгаалалт үүсгэдэг механизм байдаг талаар мэдээлэл авсан. Иймд хүлээн авалтад нь очиж чадсангүй гэж харамсаагүй. Хэзээ ч очсон намайг ийм байдлаар хүлээж авах юм байна гэдгийг ойлгосон. Тодорхой хэмжээнд залгамжлагчдаа бэлдчихээд, зарим бүтээн байгуулалт босгочхоод явъя гэж бодож байгаа.

-Таны заавар зөвлөмжөөр өөрийгөө амжилттай хөгжүүлж байгаа хүмүүс хэр олон бий вэ?

-Сургалтын төвөө байгуулаад хоёр дахь жилдээ орж байна. Энэ хугацаанд 20 гаруй хүнийг бэлдэж байна. Астрологи, өрнийн зурхайд суурилж, орон зай, цаг хугацаа, амжилт бүтээлийн чиг хандлагыг тодорхойлох аргыг зааж, сургаж байгаа. Удахгүй тэд төгсөнө. Сурагчид маань энэ хугацаанд олон чадвараа нээсэн, бүтээсэн, туурвисан. Бүтээлүүдийнх нь дээжээс би номдоо оруулж байгаа.

-Та тогтсон шашнуудаас ангид уу. Буддын шашны дүр төрхтэй хүмүүс бошиг тавих нь элбэг харагддаг л даа. Таны зан үйл ямар нэг шашинтай холбогддог уу гэсэн асуулт?

-Юун түрүүнд би идеалист хүн. Хоёрдугаарт буддын шашны хүн. Гуравдугаарт, шинжлэх ухаанд суурилж, аливаад баталгаа нотолгоотой хандахыг хүсдэг хүн. Дөрөвдүгээрт, би өөрөө квантын физикийг их сонирхож, судалдаг. Би аль ч шашныг хүндэлдэг, дээдэлдэг. Гэхдээ энэ нь загалмай зүүгээд юм уу мөргөл үйлдээл явдаг гэсэн үг биш. Философи утгаар нь сонирхож, судалдаг, хүндэтгэдэг гэсэн үг юм л даа. Та ямар шашинтай вэ гэж асуувал, би буддист.

-Та фэйсбүүктээ, энэ ярилцлагаар дамжуулж бошгуудаа тайлна гэж бичсэн байсан. Уншигчид хүлээж байгаа байх?

-Ганц том асуулт л монголчуудын санааг их зовоодог шиг байгаа юм. Тэр нь “Монгол Улс ер нь ирээдүйд оршин тогтнох уу. Хөгжих үү. Ингэсээр байгаад бүр хэцүүдэх үү” гэсэн асуулт. Миний бошиг дотор 2106 онд Их Монгол улс байгуулагдсаны 900 жилийн ойг дэлхий даяар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлнэ гэж бий л дээ. Үүнийг ойлгох, ирээдүйдээ итгэлтэй байх хэрэгтэй. 2022-2023 оны тухайд: Яах вэ, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогдох, улсын эдийн засгийн байдал дээшлэх, хил гаалийн асуудал шийдэгдэх гэх мэт зүйлс байна. Маш олон сайн сайхан зүйл улс эх оронд минь болно. Нөгөө талд үйлдвэрийн осол, байгалийн гамшиг зэрэг сэрэмжиж явууштай зүйл ч бас байна.


О.Төмөрийн 2022 онд хамаарах 84 бошиг:

1. Монгол улсын хөгжил зургаан хувь  өсөлт үзүүлнэ.  

2. Хос тамгыг хайлж нэг хэвэнд цутгана. 

3. “Хаадын хаад” үзмэрээр дүүрч нээлт хийнэ.  

4. Хагас дугараг, гурван шулуун зураас бүхий газраас хөрөнгө мөнгө, өсөлт ирнэ.   

5. Олон газар ногоон бүсээр зарлагдаж, аюулт өвчин хүрээг хумина.  

6. Хотод газар хөдлөлт ойртох ба хүч ихэснэ.  

7. Урд зүгийн нихэрхэл арван еснөөр дуусгавар болно.  

8. Гурван жил дараалан хоруу эмийн чанар илрэх ба олон хүний аминд хүрнэ.  

9. Англиас баталгаа бичиг ирэх ч, мөнгө зээлэх таазын хэмжээг өндөрсгөнө. 

10. Долоон сард доромж утгатай захидал ирнэ.  

11. Арилжааны банк иргэдийн гарт шилжих үйл явц өрнөж дуусна. 

12. Төрийн тэргүүн урлагын томоохон бүтээлд шагнал олгоно. 

13. Төрийн тэргүүн айлчлал хийж түүн дотроо чирэгдэл дагуулна.  

Баруун зүгт хол газраас л хамтын ажиллагааг хүс. Хойноос төмөр шуудуу, урдаас улаан чулуу хожим нь биднээс ухаалаг шийдвэр шаардана.

14. Төрийн хоёр хүн хоорондоо толхилцож, ахимаг нь багадаа хатуурхана.  

15. Шар даавууны эзэд илэрч шалгагдана.  

16. Эрчим хүчний эх үүсвэр шинээр нэмэгдэнэ.  

17. Алтны том уурхай, үйлдвэр байгуулагдаж эхэлнэ.  

18. Монгол хүн оюун ухаанаараа дэлхийд тэргүүлнэ.  

19. Зуу гаруй хүн “халагдаж” нөхөн олговор олгогдоно. 

20. Э........ үсэгтэй нэртэй хүн алдаршина.

21.Үндэсний урлаг соёлын төлөөлөгчид гадаадад аялан тоглолт хийж Монголын нэрийг цуурайтуулна.  

22. Урд нутаг руу захиалгат аялал асуудал үүсгэсэн нь илэрнэ. 

23.Том үйлдвэр галд өртөж эрсдэл дагуулна.  

24. Хангай нутагт авто машины осол том аюул дагуулна.  

25. Хотын захаас төрсөн захирагч нас цөвтөнө.  

26. Эмнэлгийн даргын ээдрээт явдал эцэст нь хуулийн хариуцлагад хүргэнэ.  

27. Хойд, урд нутгийн унаанууд өөд өөдөөсөөө мөргөлдөж өнөр бүлийг өнчин болгоно. 

28. Бага, жижгэвтэр, үзүүртэй модон ишт зүйлээс гай болж асуудал үүснэ. 

29. Жагсаал, цуглаан багатай тайван жил болно.  

30. Япон улсад Монгол хүнтэй холбогдох “нарийн учиртай” хэрэг гарч хариуцлага хүлээнэ.  

31.Турк улсад хэдэн Монгол хоорондоо маргалдаж хүнд хэрэгт татагдана. 

32. Өрнөдөд очсон хоёр гэр бүл халдлагад өртөж хэсэг шуугиан тарина.

33. Зүүн нутгийн хүлэг омголон давхина. 

34. Зүүн нутгийн хүчтэн бяраа гайхуулна. 

35. Өмнө зүгийн уурхайнууд урин дулаантай зэрэгцэн завсар чөлөөгүй ажиллана.  36. Шүүх байгууллагын нэг хүн ширүүн давхиж ноцтой осол гаргана.  

37. Хязгаар нутгийн 2 алдартан мөнх бусыг үзүүлнэ. 

38. Зүүн өмнө хэсэгт хүн сураггүй болж эрэл хайгуул хийнэ.  

39. Хөвсгөлд аврах ажиллагаа гурав гарна.

40. Булган аймгийн нэгэн суманд болсон том найр хойноосоо “сургамж” дагуулна.

41. Өвөрхангайд мөнгөн эдлэлийн “бэлэг” олны шуугиан дугуулна. 

42. Цаг уурын байгууллага, станц галын аюулд нэрвэгдэнэ.   

43. Зүүн аймагт, төв зам дээр дөрвөн угсраа машин асуудал үүсгэнэ. 

44. Өндрөөс өндөр барилга баригдаж өөрийн хүнийгүй шавж орно.

45. Улаан өнгөтнүүд өндөрт мандах ч 

      Уруудах нь нүд ирмэх зуур.

      Уламжилж шинэ залгамжлагчид нь 

      Умард газрынхнаас нэн хараат. 

      Удирдагчийн “суудал сэлгэх” мөчийг  

      Урьтад хүсэмжлэн хүлээж явууштай. 

      /Монгол улсад хамааралтай

      гадаад бошиг/

46.  Төрийн тэргүүн шинээр тодортол хойдоо дага. Тэр зол болно. 

47.  Урд зүгийн хатуу шаардлага 2 жилд тайтгарахыг хүлээ.

48.  80 хуваагдаж, 90 сэм хуйвалдахад бэлэн хүмүүсийг “хүчээр засагла” 

49.  Төрийн хуулийг тэрслэгч нэг бус нилээд хэдэн хүн “зовлонд“ унана. 

50.  Сөрөг хүчний 2 гишүүн “урвана”

51.  Хожим төр түшилцэх нэгэн хүү намрын тэргүүн сарын шинийн 12 ноо мэндэлнэ. 

52.  Хийдийн тэргүүн нэгэн тэнгэрт халина. 

53.  Гурван хүүхэд эрдэм мэдлэгээр цойлж тив дэлхийн уралдаан тэмцээнд түрүүлнэ. 

54.  2679 хүнийг өвчин эмгэгээр алдана. 

55.  Давхардсан тоогоор 2,179,000 гаруй хүн өвчилж, өөрийн дархлаагаар эдгэрнэ. 

56.  Монгол улсын хүн ам 3,496,000 босгыг давна. 

57.  Гадаадын өр зээл нэмэгдэж хүүнд их төлбөр төлөх ба 92,1 босго өндөрсгөнө 

58.  Вант улсын сангаас санхүүжилт ирж олон хүнд дэмжлэг үзүүлнэ 

59.  56 ба 62 оны төрд зүтгэсэн 2 хүн тэнгэрт халина.  

60.  126 хүн гавъяат цол хүртэнэ. 

61.  2 хүн хамтарч оюуны шинэ бүтээл туурвил гаргана. 

62.  Хүнсний зүйл, тогоотой идээ хорлол дагуулна. 

63.  3, 8 тоо агуулсан төрийн сан 50% нэмэгдэнэ.

64.  Өөдөө харсан бортого хэлбэртэй өндөр савтай зүйл галын аюул дагуулна 

65.  Мандах... нэртэй алдартны маажих зовлон ихэснэ 

66.  Зүүн нутгийн хар тосыг зуувин хоолойгоор дамжуулах ажлыг эхлүүлнэ 

67.  Крем . . . - ийн бодлого ашиг, алдагдал аль алийг дагуулна.

68.  Агаарын тээврийн 2 зам шинээр нээгдэнэ. 

69.  Хилийн отрядад 2 хүн хоорондоо тэрсэлдэж зэвсэг хэрэглэнэ.

70.  Зурган илэрхийлэлт зүйлийг төрийн сан хөмрөгт өндрөөр үнэлж авна 

71.  Зүүн зүгт тохиолдсон гамшгаас зайлсхийсэн хэсэг хүмүүс Монголын хилээр давж ирэхийг хүснэ.

72.  Баруун хойд зүгт орших гадаад улсын зөрчилдөөн Монголд ирэх ачаа тээврийг хязгаарлаж багасгана. Мал аж ахуйгаа дэмж

73.  Хотын төвд эрх ашиг- эд хөрөнгөөс улбаалж том маргаан, хагарал үүснэ. Нам дагасан нь ялж, лам дагасан нь хорлоно. 

74.  6 хүн хил зөвшөөрөлгүй нэвтэрнэ. 

75.  Төрийн албан хаагчдын цалин, хөлс нэмэгдэнэ. 

76. 56 тооны араас таван 0 нэмэгдэж улсад эдийн хохирол учирна. 

77. Зээл олгож ашиг хүртэгчид 50% илүү хөрөнгөө өсгөнө.

78. Амаржих газарт 1 хүн дуулиан үүсгэнэ.

79. Хоосон толгойтой цэцэрхсэн яриатай хүмүүс иргэдийг талцуулахыг оролдоно. 1 цул бай. Хоосон бөөгнөрөл хүч тарамдуулна. 

80. Хакухо Даваажаргалын хувийн амьдралд чухал үйл явдал тохионо. /Монгол шүтээн цогцолборт ... /

81. Ж.Сүхбаатар гишүүний улс төрийн карьер дардан бөгөөд их амжилт олно.  

82. Мөнхжин IHC койндоо Red box бүхий gift - урамшуулал зарлавал үнэ нь өснө. 

“Улаан шугамын” дээгүүр үнэ тогтоно. 

83. Жудогийн ... нэрт ахимаг эмэгтэй тамирчинд чухал үйл явдал тохионо. /Монгол шүтээн цогцолбор .../ 

84. Нөөцийн мах бэлтгэл, нийлүүлэлтийн компаний захирлыг аврах болно. /Төмөр багш өөрийн биеэр/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-02-19 11:23

Түүх эргэн гэж байдаг.Хөгчүү хөх төмөр байж болхол юм

Зочин
Зочин
2022-02-19 12:08

unheer sonirholtoi yria baila gehdee arai l uulen deer yvad bnuda

Scientist
Scientist
2022-02-19 12:15

Юугаа ч яриад байгаа юм. Хүмүүсийн тархийг эргүүлж мөнгө олох гэсэн санаа!!!

oyun
oyun
2022-02-19 12:52
Reply to  Scientist

чиний тархины хэмжээ хүрэхгүй нь илт байна.

Малааа
Малааа
2022-02-19 13:51
Reply to  oyun

Чам шиг м�##�ууд цөөхөн байдаг нь яамай

Зочин
Зочин
2022-02-19 12:30

Инээдтэй , дийлэнх нь тооцож болохоор эд байна. Ярилцлага нь ямар ч утга �##�га.

Зочин
Зочин
2022-02-19 13:11

Amjilt

zochin
zochin
2022-02-19 13:50

zovlon bolohod lam zud bolohod nohoi

Irgen
Irgen
2022-02-19 14:07

Yagaad uuriin eh orondoo bga ard tumendee bga sain saihan buhniig uguisgeed bgam be Yadaj l yagaad gadaadin uls ornuud uneleed shagnaad bgaam be gej uhamsartaigaar bodoj uzeech Harin ch Tumur bagsh bol mash daruuhan hun baina

Zonch
Zonch
2022-02-19 15:15

Za bi neg bogshignii lunden buulgay. Ireh doloo honogt bi chamaig bodlooroi hoshnogdoh geed bna O.Tomoroo. Ter ued bie chin ewguurhej hols chin jaahan bombolzoh baih. Bitgii aigaarai bas tewdeerei. Nariin gedsend chin hatuu zuil tulj bga met medregdeh bh jaahan owdono, ene ued dotoroo bayarlaj algaa deeshee haruulan zuun baruun erguulj uuhailj tolgoigoo tongoilgoj uuhailaarai. Ezest ni bogsnoos chin hed honogtoi tsagaan shingen garch bas tsagaan makh ergeh nyguurtai shu. Ireh jildee edgechih bh sanaa zowoltgui. Tegeed bukh zuil bolj duussabii daraa burkhand talarhaarai

ZOCHIN
ZOCHIN
2022-02-19 17:25

GALZUU SOLITONGUUD HEZEE CH HANGALUUN AMIDARDAG... HARIN SHUTEN BISHREGCHID N TEDNII ZOLIOSNUUD N BDAG.

Zochin
Zochin
2022-02-19 19:09

Yamar teneg giichi we

ҮНЭН
ҮНЭН
2022-02-19 20:02

ХУДЛАА ХУДЛАА ХААНААС БАС НЭГ ИЙМ ХАР ГАЙ ГАРЧ ИРЭВ

Linux
Linux
2022-02-20 01:00

Д�##�д ертөнц шинжлэх ухааныг хослуулан суд�##�даг хүн ерөн ховор бх бидний болон өөрийн төлөө маш их хугацаанд сур�##�цсан танд нийт Монгол түмний өмнөөс т�##�архаж бна.

Зочин
Зочин
2022-02-20 09:31

Ерөнхийлөгч Очирбат гэж нэг эргүү хажуудаа Дашцэрэн гэгч төлөгчтэй байсан. Ромбу гаригт Очирбатыг аваачина, өвөл цас орно гээд л бурдаг байж билээ. Очирбат Рому руу явах цаг нь болсон.

Зочин
Зочин
2022-02-20 09:34

Худлаа луйварч хүний толгой эргүүлсэн мөнгө олох арга

irgen
irgen
2022-02-20 11:20

15ni yag garj irsen bna

иргэн
иргэн
2022-02-20 11:52
Reply to  irgen

Осол болдог, хүн нас бардаг гэх мэтээр амьдр�##�д байдаг л зүйлсийг худлаа бүрхгээр хэлж. Бас хүмүүсийг хуурах гээд сэхээтэн болох гэж ядаад, нүдний шил зүүж гэнэ. Одоо тэгээд хэдэн авгай нар итгээд л, нөхрүүдийнхээ мөнгийг бариад л гүйнэ дээ. Хүүхнүүд л голдуу илүү их хууртаж хохирч байдаг. Тэгээд хэзээ ч хаширдаггүй, хууртсаар л насыг бардаг. Тэр гадаадын шагн�##�, гэрчлэх гэрчилгээ нь тэгээд хаана байна? Нэг сурь�##�ужлагч хууртаад л, магадгүй энэ нөхрөөс жаахан бэлэг юм аючихаад л, эсвэл таньдаг болохоороо энийгээ рекламдаж байгаа даа. Тийм сүрхий юм бол Дорноговьд сураггүй болоод удаж байгаа, 8 настай хүүхэд хаа байгааг яг тодорхой хэлчих. "Битүү саванд байна" гэх мэтээр төөрүүлэв ээ. "Байшин, гэр дотор байж таарна гээд л "битүү саванд байна" гэж наад мэхлэгч нар чинь тааж хэлнэ. Тэгчихээд "би хэлсэн ш дээ" гэж дайрдаг байхгүй юу. Имй юмнуудыг дэвэргэж, нийтэд рекламдаж байгаа учраас танай сайт нэр хүндээ �##�даж л байгаа даа.

Зочин
Зочин
2022-02-20 13:16
Reply to  иргэн

yostoi dongosni biz

мЭДЭХ ҮҮ?
мЭДЭХ ҮҮ?
2022-02-20 16:56

х Нострадумс яг мөн шиг кккк

Зочин
Зочин
2022-02-20 21:03

Яана аа, монголчууд минь! Боловсролтой болохгүй бол энэ мэт хүмүүсийн хоол болно шүү! Хаана мунхагл�##�, харанхуй байна тэнд л ийм хүмүүс гарч ирдэг!

Шангаа
Шангаа
2022-02-21 09:08

Мансуурагч л�##�ар чинь, юу гэв ээ

Зочин
Зочин
2022-02-21 23:36

Баярлахлаа танд амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button