Нэг ам.доллар 30 боодол нэг төгрөгтэй ТЭНЦЧИХЛЭЭ

Одоогоос тавхан хоногийн өмнө ам.долларын ханш Монголбанкнаас мэдээлж буй валютын ханшаар ам.доллар 2,855.07 төгрөгтэй тэнцэж байв. Монгол банк ам.долларын ханшийг 2020 оны арваннэгдүгээр сараас хойш тогтмол 2850 орчим төгрөгт барьсаар ирсэн.
Гэтэл өнөөдөр /2022.02.21/ Монголбанкнаас мэдээлж буй валютын ханшаар ам.доллар 2,860.95 төгрөгтэй тэнцэж байна.
Харин “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 2,865 төгрөгөөр авч, 2,867 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд нэг ам.долларыг 2,853-2854 төгрөгөөр авч, 2,863-2,868 төгрөгөөр зарж байна.
Тавхан хоногийн дотор арван төгрөгөөр чангарч, Монгол мөнгө жинхэнэ утгаараа үнэгүйдсээр.
2015 онд МАН-ын генсек асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат зүүн гартаа нэг ам.доллар, баруун гартаа 17 боодол нэг төгрөг бариад “нэг ам.доллар 17 боодол нэг төгрөгтэй тэнцчихлээ” хэмээн төгрөгийн үнэгүйдлийн талаар сүржин мэдэгдэл хийж байв.
Түүнээс хойш 2019 онд ам.доллар 2,732 хүрч, нэг ам.доллар 27 боодол нэг төгрөгтэй тэнцэж байв. Өнөөдөр харин ам.долларын ханш 2,865 төгрөгт хүрч бараг 30 боодол нэгтийн дэвсгэрттэй дүйж ирлээ.
Ноён долларын өсөлтийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш тэнгэрт хадаж “иргэдийн худалдан авах чадвар” нь улам суларч ядуурал газар авсаар байна. Үнийн өсөлтөд иргэд сөхөрч байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эзэнгүй төрийн эмгэнэл гэж. Улс орон ард иргэдээ санаатай ядуу байлгаж байгаа засгийн газар их хурал огцрох цаг болсон
Тиймээ санаж байна 2016 оны сонгуулийн өмнө Мөнхбат гишүүн 1700 ш буюу 17 боодол нэгт барьчихаад мөнгөний ханш ингэж унажээ гээд пиардаж байсныг санаж байна. Валютынхаа ханшыг барьж чадахгүй бол тэтгэвэр тэтгэмж цалин хөлс нэмсний хэрэг гарахгүй шүү дээ.30 боодол нэгт хүрэх янзтай болчихлоо.. Валютын ханш бол та нарын ажлын үр дүн шүү .
Монголын төрд эзэн байхгүй бодлого байхгүй монгол банк ажиллаа огт хийхгүй юм байна даа
ДОЛЛАР БОЛ ЦААШ ЯВЖ ӨГНӨДӨӨ УЯАНААСАА АЛДУУРСАН ОРОО НЬ ОРСОН НОХОЙ ЛУГАА АРИЛЖ ӨГНӨ. НӨГӨӨ НАВЪЯАТЫН ТЭМДЭГ ЗҮҮСЭН ЛХАГВАСҮРЭН ЯАСАН БЭ ГАВЪЯАТ ГУАЙ
Бодлогын хүү 6.5% тай болоход огцом өслөө дөө.