Нийгмийн

ГХЯ: Урд хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй байна

"Бээжин-2022" өвлийн 24 дэх удаагийн олимп өчигдөр /2022.02.20/ хаалтын ёслолоо хийлээ. Энэ удаагийн өвлийн олимпд 91 орны 2871 тамирчин долоон спортын 15 төрөлд 109 багц медалийн төлөө цар тахлыг умартан өрсөлдөж, хүн төрөлхтнийг баясгав. Наадмын үеэр БНХАУ болон Монгол Улсын хил хаалттай байсан. Энэ нь өвлийн олимпын үеэр цар тахал дэгдэхээс сэргийлээд буй арга аж. Тэгвэл хаалттай байгаа урд хил хэзээ нээгдэх талаар Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодрууллаа.

Тэрбээр "БНХАУ-ын өвлийн олимп өчигдөр дууссан. Өнөөдөр болоод ойрын өдрүүдэд хил нээгдэхгүй бололтой. Учир нь өвлийн олимп дөнгөж дууссанаас гадна Эрээн хотод халдварын тархалт эрчимтэй байна. Гэхдээ Гадаад Харилцааны Яамнаас хилийг аль болох яаралтай нээх тухай хэлэлцэж, холбогдож байна" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Kommunist namin hural n namar boloh uym bish u,ter ongortel neehgui biz

Холбоотой мэдээ

Back to top button