Нийгмийн
Нүхэн жорлонд унасан согтуу иргэнийг гаргажээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн нүхэн жорлонд унасан тохиолдол өчигдөр гарчээ. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд 42 настай иргэн Д согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унасан талаар дуудлага өнөөдөр /2019.09.12/ өдрийн 12:03 цагт ирсэн онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10.5 км замыг туулан 12:28 цагт очсон байна.
Аврагчид аврах олс ашиглан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлд хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
Б.ТОГТУУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.