Нийгмийн
Сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөөг 24 цагаар өгдөг боллоо

2019 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай иргэдэд зөвлөгөө өгдөг лавлах утсыг 24 цагаар ажиллуулдаг болжээ. Энэ утсанд нойргүйдэх, айх, гутрах, бухимдах зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд өртөж буй хэн бүхэн мэргэжлийн эмчээс зөвлөгөө өгч ажилладаг. Ковидын дараах шинж тэмдгээс шалтгаалан жирэмсэн эмэгтэй, дэлгэцийн хамаарал, аль нэг насны синдром зэрэгт өртөж буй бүхэнд нээлттэй, үнэ төлбөргүй мэдээлэл өгч байна.
Иймд иргэд дээрх асуудалд орж буй бол 1800-2000 утсанд хандан зөвлөгөө мэдээллийг 24 цагийн аль ч үед залган авах боломжтой болжээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүмүүсийг хооронднь ххов хор найруулж байгаад өөрөө гэмгүй дүр гаргаад байгаа хүмүүс хурц хэлбэр мөнүү эмчээ тийм хүмүүс их болжээ