Ярилцлага

СЭМҮТ-ийн сувилагч Д.Буян-Өлзий: Манайд галзуу хүн байхгүй. Сэтгэл нь өвдөж, түгшсэн хүмүүс л бий

Гурван өдрийн дараа буюу тавдугаар сарын 12-нд Олон улсын сувилагчдын баяр тохиох юм. Иймд Улсын байгууллагад 22 жил сувилагчаар ажиллаж буй СЭМҮТ-ийн Сэргээн засах, физик эмчилгээний тасгийн сувилагч Д.Буян-Өлзийг ярилцлагын ширээний ард урилаа.

"Би 1971 онд Улаанбаатар хотод, одоогийн Өргөө амаржих газарт Дэчинлүндэгийн ууган охин болон мэндэлсэн. Бага насаа бусдын адил дэрсхэн өссөн хоёр дүүгээ хөтөлсөөр цэцэрлэг, сургуулиар хүмүүжсэн. Сургуульд байхдаа хичээлдээ сайн, эдийн засагч болно хэмээн хичээлээ давтаж байсан л даа. Гэтэл 1989 оны есдүгээр сарын 01-нээс Сувилагчийн дунд сургуульд элсэн орсон түүхтэй хүн"

-Эдийн засагч болно гэх хүсэлтэй байсан гэлээ. Яагаад сувилагчийн мэргэжлийг сонгох болов?

-Энэ түүх их сонин. Тухайн үед ЭЕШ-ыг Конкурс гэж ярьдаг байлаа шүү дээ. Дээрх хэлсэнчлэн Эдийн засгийн гуравдугаар групп гэдгээр шалгалтаа өгөх гэж байсан. Математикийнхаа хичээлд сайн, дуртай байсан тул багш нар ч ирээдүйтэй гэж үнэлдэг байлаа.

Гэтэл манай гэр бүлийн төв цэг энэ мэргэжлээр явахыг эсэргүүцсэн. Төв гэж хэнийг хэлсэн бэ гэвэл, Ээж. Аав маань хөдөө орон нутгаар ажлаар их явдаг, гэрийн ажил, доторх уур амьсгалын гадна шахам байсан учир ээж л бүхнийг зохицуулна. Тухайн үед ээж "Чи эдийн засгаар шалгалтаа өгнө гэдэг их хэцүү. Дарга, цэрэг нарын хүүхдүүд урдуур чинь орчихно. Ижий, аав хоёрт нь танил тал байхгүй шүү дээ. Тийм болохоор өөр мэргэжил сонго" гэж байв.

Яг тэр үед Сувилагчийн сургуулийн гуравдугаар элсэлт болж байсан юм. Ингэхдээ конкурсэд орсон байхыг шаардахгүй, аравдугаар анги төгссөн, улаан шугамаас дээш жагссан хүүхдүүдийг өөрийнх нь сонирхлын дагуу суралцуулдаг байсан. Үүнийг сонссон ээж "Энэ сургуульд л орчих. Эмэгтэй хүүхдэд сувилагч сайхан мэргэжил шүү дээ, цэвэрхэн орчинд ажиллана. Мөн айл гэрт нэг эмнэлэгт ажилладаг хүн байвал сайхан" гэж ятгасаар байв. Гэтэл би сувилагч болохгүй гэж мөн ч их эсэргүүцсэн байдаг.

-Яагаад сувилагчийн мэргэжлийг тэгж их үгүйсгэж байсан бэ. Ямар нэгэн айдас байсан юм уу?

-Одоо санахад кино л нөлөөлсөн байх. Зурагт үзэж байхад эмнэлгийн сэдэвтэй кино гарна. Тариа хийх үеийнх нь процесс аймар санагдаж, нүдээ тас аньчихдаг байсан. Үүнийгээ ээжид хэлэхэд хариуд нь "Тэгвэл чи мэргэжил, мэдлэггүй л хүн болно. Яах вэ Гутлын үйлдвэрт хар ажил л хийнэ байх. Үсрээд л нэг, хоёр жил Чех л явах биз" гэж хэлж билээ. Тухайн үед ээж Гутлын үйлдвэрийн нярав байсан болохоор ийм жишээ татсан байх.

Ээжийн хэлснийг сонсоод, дургүйхэн сургууль дээрээ очоод намайг эдийн засагч болгохоор бэлдэж байсан багш нартаа "Сувилагчийн дунд сургуульд орно" гэж хэлээд гарч билээ. Багш нар ихэд гайхан "Яагаад..." гээд уулга алдаад хоцорсон. Тэндээс өөр үггүй гарч одохгүй нэг их уйлж билээ.

Төд удалгүй хичээл эхлэх цаг болж сургууль дээрээ очвол намрын ургац хураалтад оюутнуудыг авч явж байсан. Ангийнхаа охидуудтай төмсний хураалтад явж, нэлээн хөөрхөн найзууд болцгоож билээ.

Гэсэн ч юу юугүй л зүү бариулаад тариа хийлгэх юм шиг л санагдаад, дотроо айгаад л байв. Тэгтэл сувилагчийн ерөнхий мэргэжлийн хичээлүүдэд хамрагдаж, дараа нь ор дэр засахаас өгсүүлээд бүгдийг л зааж эхлэв багш нар минь.

-Сувилагчийн дунд сургуульд байх үеийн хамгийн мартагддаггүй дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Хамгийн түрүүнд нэг дурсамж санаанд орж байна л даа. Сувилахуйн хичээлийн хүрээнд хүний даралтыг хэрхэн хэмжих талаар хичээл ордог. Гэтэл тэр хичээлд яагаад ч юм сууж чадаагүй, тасалчихсан. Уг нь хичээл тасалдаггүй л хүүхэд байсан.

Удалгүй тухайн хичээлийн дадлага болгож одоогийн ЭХЭМҮТ-рүү биднийг багш дагуулаад очив. Би даралт хэрхэн үзэхийг мэдэхгүй. Айхдаа, номын сангаас сувилахуйн номуудаа эргүүлэн үзвэл "хүний дээд, доод даралтыг ингэж хэмжинэ" гэхээс өөр дэлгэрэнгүй бичсэн агуулга байхгүй. Угаас ном, товхимол ховор цаг байсан л даа.

Тэр хичээлийг ордог багш их няхуур хүн байсан л даа. Хэн хичээлд нь суугаагүй, тасалсныг сайн мэдэх тул бидний зүг харж байснаа "Заа, Д.Буян-Өлзий ирээд миний даралтыг үзээдхээч" гэж байна. Гүйж очоод нэг их юм мэддэг хүн шиг даралтын аппаратаа гарт нь зүүгээд, чагнуураа ч өөрийнхөө чихэнд зүүчхэв.

Багш цагийн зүүгээр цохилтынхоо тоогоор өөрийнхөө даралтыг харчхаж байсан. Хариуд нь надаас ядаж тоо хэлэх байх гэж хүлээтэл би "Багшаа та даралтгүй байна" гэж хэлээд тэр хичээлээс хөөгдөж билээ.

-СЭМҮТ-д хэзээ хөл тавьж байв. Эхний мэдрэмж ямар санагдаж байсан бэ?

-Сэтгэцийн эрүүл мэнд хичээл орсны дараа дадлага хийхээр СЭМҮТ-д ирж байсан. Өвчний зэргээс хамааран олон хэсэгт хуваасан байдгаас хагас тайван гэдэг тасагт бид ирж байсан санагдаж байна. Бүгд айчихсан багшийнхаа араас шил дарсаар цуварч алхаж байсан. Шар хад гэхээр л бүх хүмүүсийн толгойд галзуу л хүмүүс байдаг гэсэн ойлголт тэгж айлгасан хэрэг.

Энд галзуу хүмүүс л байдаг биздээ гэж хэлэхэд багш "Галзуу гэж халдварт өвчин байдаг юм, энд чинь сэтгэл нь өвдчихсөн хүмүүс эмчилгээ хийлгэдэг газар" гэж загнаж билээ.

Тухайн үед нэг оюутанд хоёр хүний стори өгөөд, энэ хүмүүсийг олж уулзаад тэмдэглэл хөтлөөрэй гэх даалгавар өгсөн. Надад оноогдсон хүний хувьд цэвэршилтийн үеийн хам шинжтэй байсан л даа. сэтгэл гутралд орчихсон, түүнийгээ эдгэшгүй өвчин гээд бодчихсон хүн таарч байсан. Тэр хүнтэй би маш дэлгэрэнгүй ярилцаж, сэтгэлийг уудлаад тэмдэглэл хөтлөөд багшдаа үзүүлсэн. Хариуд нь багш "Энэ сайн ажил болсон байна, чи энэ эмнэлэгт ажиллах уу" гэхэд нь үгүй гээд л өнгөрч байсан. Гэрээс хол учраас л тийм хариулт өгсөн байх.

-Оюутан насных нь хамгийн сайхан зүйл юу байв?

-Би нөхөртэйгөө оюутан байхдаа танилцаж байсан. Мөн л сувилагч мэргэжилтэй. Бид анхныхаа охиныг төгсөх курсынхаа хавар олсон нь хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг гэж хэлж болно.

-Ажлынхаа гарааг хаанаас эхэлж байсан бэ?

-Анх гэдсэндээ хүүхэдтэй төгсөж байсан учраас Нярайн сувилалд ажиллавал зүгээр юм байна гэж шийдээд орж байсан. Гэтэл тэнд ерөөс сувилагчийн ажил хийгээгүй, асрагч л хийсэн. Гэрийнхэн нь орхичихсон, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт шалтгаантай өрөвдмөөр хүүхдүүдээр дүүрэн газар байсан. Жирэмсэн хүнд тийм газар ажиллах нь сэтгэл өвтгөм хийгээд ачаалалтай орчин байсан. Би гурав, дөрвөн хоног яваад л цөхөрсөн. Тухайн үед юмс их хатуу байлаа, нэг орсон ажлаас нь гаргахгүй гээд хамаг бичиг баримтыг минь өгөхгүй гэж удирдлагууд хичээж байсан. Ээж, нөхөр хоёр урдуур, хойгуур нь гүйж, гуйж байж л авсан гэсэн.

1991 он. Энд тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан таньдаг эгч минь намайг ажилд орох уу гэж дуудсанаар ирж уулзахаар болов. Одоо санахад Захиргааны хоёр давхарт уулзах цагаа хүлээнгээ цонхоор харан зогсож байв. Өнгийж харвал гадна талбайд эрэгтэй, эмэгтэй бүх хүмүүсийн үсийг халимаг болгочихсон, цагаан хувцастай олон хүн зогсож байсан. Нэг л сонин санагдаад уулзалт товлосон хүндээ ч хэлэхгүй шууд явчихсан.

Улмаар гуравдугаар эмнэлэгт 1991 оны долоодугаар сараас 1996 оны 10 сар хүртэл ажилласан. Тухайн цагт амьдрал ээдрээтэй, зах зээлийн ороо бусгаа үе хөвөрч байв. Нөхөр "Хоёулаа Солонгос явж ажил хийе" гэхэд "тэгье" гээд явахаар болоход хоёрдох хүүхдээ олчихсон байсан. Ингээд хүүхдээ төрүүлэхээр Монголдоо үлдэж, нөхөр БНСУ-руу явсан. 1993 онд, бага охин ой гурван сартай. Нөхөр "Чи л хүрээд ирвэл болохоор байна" гэснээр би дуртай, дургүй виз мэдүүлж, явахаар болсон. Тэнд би эмнэлгийн байгууллагад ажиллах байсан 10 жилээ алдсан.

-Оюутан байхдаа "энд ажиллахгүй" гэж толгой сэгсрэн гарч одсон СЭМҮТ-дээ яагаад ажиллахаар болсон бэ?

-Балчир хүүхдүүдээ орхисондоо тэнд өмөрч байв. Харин энд ч тийм тайван амгалан байгаагүй. Охин мань хоёрдугаар ангид орох жилээ гэнэт таталт өгч СЭМҮТ-ийг түшсэн. Хурдан оношилж, сайн эмчилгээ хийгдсэн учир охин минь тэнхэрсэн. Гэсэн ч бүх үсэг тоогоо мэддэг байсан эрүүл цовоо хүүхэд минь бүх дурсамжаа мартаж, эхнээс нь эхэлж байсан үеүдийг бодохоор хэцүүхэн. Би шууд л охин дээрээ ирсэн. Хөл хүрэх газар бүрт очиж, эмчлүүлснээр сайхан болж байсан даа.

Өөрөө зовлонг нь ойлгодог бас ямар чадвартай, чансаатай байгууллага болохыг нь мэдэрсэн болохоор ажиллах хүсэл төрж, ирсэн саналыг хүлээн авсан. Улмаар 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тушаалаа уншаад Физик эмчилгээний тасагт сувилагчаар ажиллаж эхэлсэн байдаг.

Орж ирээд л массаж, бумбаа тавихаас эхлээд бүхнийг сурсаар ирсэн дээ. Одоогоор нойрны тасагт сэтгэл гутралд орсон хүмүүсийн нойрны асуудлыг анагаах тал дээр ажиллаж байна.

-Та 19 жил СЭМҮТ-ийн сувилагч хийсэн байна шүү дээ. Сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүстэй ажиллахад ямар бэрхшээл тулгардаг вэ?

-Дийлэнх тохиолдолд цэвэршилт, нойргүйдэл, нийгмийн гэнэтийн цочрол гэх мэт шалтгааны улмаас сэтгэцийн өөрчлөлтөд орчихсон хүмүүс байдаг. Энгийн эмнэлэгт ирдэг өвчтөнүүдийг бодвол чимээгүй, дотогшоо хүмүүс ирнэ. Эхний эмчилгээнд орохдоо эмчдээ зовууриа дутуу хэлнэ, дотогш чимээлнэ.

Тэр хүмүүст нойрсуулах эмчилгээ хийх үеэрээ хажууд нь яриад л байдаг, сайхан зүйлсийг. Надтай харилцан ярихгүй байсан ч хамаагүй. Эхлээд юм асуухад толгой дохих, сэгсрэх хоёр л үйлдлээр хариу хэлдэг байсан хүмүүс сүүлийн эмчилгээний үеэр илэн далангүй яриад эхэлнэ. Эдгэрээд "гоё боллоо" гээд гараад явах нь хамгийн сайхан нь юм даа.

-Галзуу хүмүүс л СЭМҮТ-д очдог гэх ойлголт олон нийтийн дунд бий.

-Кино, үзвэр болоод хүмүүсийн дундах явган яриа л тийм ойлголтыг бүрдүүлчихсэн хэрэг. Энгийн буюу манай нойрны асуудалтай, ядаргаанд орсон хүмүүсийн тасгийн үйлчлүүлэгчид хүртэл танай галзуучууд чинь хаана байгаа юм бэ гээд асуудаг.

Зүгээр ядаргааны тасагт хэвтэж байгаа хэр нь сувилалд хэвтэж байна гээд утсаар ярьж байх хүмүүстээ ч олон таарсан. Тэд нийгмийн хандлагаас болж галзуу гэж хэлэгдэхгүй гэсэндээ л тэгдэг байх.

Яг үнэндээ манай эмнэлэгт учиргүй гараа ардаа уяулчихсан өвчтөн байхгүй. Зарим тохиолдолд хүчтэй эмийн нөлөөллөөс өөрийгөө хянах боломжгүй болсон хүмүүсийг амраахын тулд, тайвшруулах гэсэндээ тэр уяаг хийдэг байх гэж боддог. Би хурцын тасагт ер ажиллаж байгаагүй учраас нарийн мэдэхгүй байна л даа.

-Удахгүй Сувилагчдын баяр болох гэж байна шүү дээ. Мэргэжил нэгт нөхдөдөө мэндчилгээ дэвшүүлэх үү?

-Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд ачааны хүндийг үүрч, өдөр шөнийг үл хайхран зүтгэж яваа эрхэм сувилагч нартаа баярын мэнд дэвшүүлж байна. Баяраа сайхан тэмдэглээрэй.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 9, 2025 09:19

Амжилт хүсье. танайд эмчлүүлж байгаа хүмүүст эрүүл энхийг хүсье. Мэргэжлийн хүн танаас нэг юм асууя. олон нийтийн сүлжээнд хагас г�##�зуу цагаан солиотой хүмүүс их болж хүн л муулж байв�##� бах тав нь ханаж явдаг эдгээр хүмүүсийг яаав�##� дээр бэ.

Б.Намуугүрэв
Б.Намуугүрэв
5 сар 9, 2025 23:12
Reply to  Зочин

Би хариулая! Энэ нөхөд хэзээч илааршихгүй байхаа, гадныхан, одоо бол жуулчид Монголчуудыг гүндүүгүй сайхан сэтгэлтэй, зочломтгой ард түмэн гэдэг байжээ! Одоо өнгөрсөн байхаа Стресс - хүчдэл, чангар�##� гэсэн Англи үг. Стресс тайлчих л юм бол өвчин үүсэхгүй. Харин тайлаагүй ДИСТРЕСС- өвчин үүсгэнэ. Одоо нийгмээрээ Дистресс-т орчихлоо. Баян ядуугийн ялгаа (+ -) бол сон байна. "Дээрээ суудлаа олохгүй бол, доороо гүйдлээ олохгүй" Ардын үг.

Зочин
Зочин
5 сар 9, 2025 09:40

ajild ni amjilt

Зочин
Зочин
5 сар 9, 2025 09:57

�##�тан гарт эмч нартаа амжилт хүсэе

Зочин
Зочин
5 сар 9, 2025 10:16

saihan setgelt emch nartaa bayrlalaa

Зочин
Зочин
5 сар 9, 2025 17:20

СУРЛАГА МУУ БАЙЖЭЭ НАЙЗАА БУСАД НЬ ЯАХ ВЭ? МАНАЙ ГАЛЗУУЧУУД ХААЧЧИХАВАА БҮГДИЙГ НЬ ЗОХИЦУУЛСАН ЮМ УУ?

Зочин
Зочин
5 сар 9, 2025 17:54

Сэтгэл зүрх нь сайхан сувилагч байна. Нээрээ л орчин үед нойр утасны хамаар�##� элдэв бэрхшээл зовлонгоос хоорондын харьцаа ажилгүйдэл архид�##�т санаа зоволт энэ бүгдээсээ гарч чадахгүй өвчилдөг өвчтөнгүүд их болжээ. Тэднийг ойлгож зөв харьцаа хандлагатай байх. Монгол хүний 3 хүний 2 нь хямр�##�тай стрессээ давж туулж чадахгүй байгаа гэсэн суд�##�гаа байна. Дэмжээд өгвөл амархан эдгэрч болох. Иог бяс�##�г�##� ном унших �##�хах байг�##�ьтай харьцах гээд.....

Б.Намуугүрэв
Б.Намуугүрэв
5 сар 9, 2025 21:00

Ямар хөөрхөн юм бэ, АУ-ны дунд сургуулиас
эхлээд насаараа мэс барьсан эмчийн нүдэнд харагдт�##� ярилцсан Д.Буян-Өлзий-дөө танихгүй ч гэсэн Баярын мэнд хүргэж эрүүл энх, сайн сайхныг
хүсэн ерөөе! Гарчиг нь их хөөрхөн байсан юмаа.
Хөөрхий минь энэ эмнэлэгт эмчлүүлэгсэд чинь тайвшруулах, нойрсуулах эмчилгээ л хийлгэдэг.
Энэ цахим постоор бичээд байгаа зарим нөхдөөс илүү эрүүл хүмүүс юм шүү?

Зочин
Зочин
5 сар 9, 2025 21:35

Сайхан ярилцлага байна.

Өөрийн орныхоо Хүний эрхийн асууДлыг тогтолцоог да
Өөрийн орныхоо Хүний эрхийн асууДлыг тогтолцоог да
5 сар 10, 2025 09:13

одоо гхлзуугийн тасаг ор бга юу 14хот яииад бга
Нямбаатар .и
Хавсгөл нуурт живсэн тёхникүүдийг буцаагаад усанд хь хаяж жуулчдад үзүүл гэж ярьж бгаа Найд�##�аа нарыг мвн тэрчлэн гишүүд дарга нар г�##�зуурсан бгаа тэднийг хэвтүүл .

Аагий
Аагий
5 сар 11, 2025 17:14

Ор нь олдвол чамайг өөрийг чинь тэнд хэвтүүлмээр хүн юм бна даа.

Зочин
Зочин
5 сар 10, 2025 11:51

Tegeed.yu.gejj.sxcigej.dyriin.xeregui.vr.ydamaavilex.gej.turudug.tee..tegesen.chin.now.genvv

Зочин
Зочин
5 сар 10, 2025 15:15

Танайд г�##�зуу мэдрэл муутнууд байхгүй бол бүгд төр , их хураод байгаа юм байэа даа

Зочин
Зочин
5 сар 10, 2025 19:15

мөөмний товч нь сэрийгээд эротик сувилагч вэ? хаха

Зочин
Зочин
5 сар 10, 2025 20:06

Тэгэнд яагаад ял завшаад байдаг юм.

Зочин
Зочин
5 сар 10, 2025 20:06

Уг нь өөрийнхөө дуртай мэргэжлээ сонгосон бол зүгээр байсан юм даа. Бидний үеийнхэн дааэч ээж аавын үгнээс гарах биш. Ядаж тэр үеийн ээж аавын мэдрэмж сонголт зарим нь буруу л байсан байх. Ц�##�ин багатай ар гэртээ зарцуулах цаг багатай мэргэжил сонгосноос эдийн засагч болсон бол санаа амар амьдарна.

Тамир
Тамир
5 сар 11, 2025 14:53

Хүн ийм л Аугаа, Тайлагдашгүй, хязгааргүй гайхамшигтай Мөн цаг ямагт Бурхадтай зэрэгцсэн бидний амьдр�##� ????❤️????

Холбоотой мэдээ

Back to top button