Б.Болд: Украинд байгаа оюутнууд газраар татаж автал байгаа газраа хүлээгээч

ГХЯ-наас мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны яамны Консулын захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Болд хэлэхдээ “Украины Харьков хотод 18 оюутан, дөрвөн байнга оршин суудаг монгол иргэн байна. Киев хотод 12 оюутан, дөрвөн байнга оршин суудаг иргэн. Киров хотод хоёр оюутан байна.
Харьков хотод байгаа оюутнуудын хувьд дайн эхэлснээс хойш хэсэг хугацаанд хоргодох байранд байсан. Зарим оюутан тэр байрнаасаа гараад оюутны болон бусад байранд очсон мэдээлэл өгч байна. Тус хотод байдал харьцангуй хэвийн болж байгаа гэсэн мэдээ байна.
Бусад хотуудад байгаа оюутнууд байрандаа байгаа. Оршин сууж байгаа иргэд өөр өөрсдийнхөө гэрт байгаа мэдээлэл байна.
Нэг оюутан, Украйн хотод түр оршин сууж байсан гурван иргэний хамт өнөөдөр өглөө 11 цагийн үед Польш улс руу нэвтэрч орсон байна. Польш улс дайтаж байгаа улсаас 15 хоногийн хугацаатай ямар нэг виз шаардахгүй оруулна гэж албан ёсоор мэдэгдсэн. Манай элчин сайдын яамнаас иргэдээ тосч аваад Монгол руу буцах ажлыг зохион байгуулна.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Украйнд байгаа иргэдээ татаж авахад 500 сая хүртэлх төгрөг зарцуулах шийдвэр гаргасан. 26,27-нд 21 оюутнаа татаж авахаар билет захиалга өгсөн байсан боловч нислэгүүд цуцлагдсан мэдээлэл ирсэн. Дараагийн хувилбар нь газраар татаж авах хувилбар. Орос руу татаж авах боломж байна уу судалж байна. Мөн Польш, Унгар, Чех улсууд руу газраар татаж авах боломжийг судалж байна. Украйнд орж гарах бүх хөдөлгөөнийг хаасан гэж бодож байна. Тиймээс татаж авах ажилд хүндрэл учирч байна. Тиймээс нөхцөл байдал намжтал байгаа газартаа байж байгаач гэсэн зөвлөгөө өгье” гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Байгаа газараа байхгүй гээд яах вэ дээ сонин юм ярих юм ккк
Аль сарын өмнөөс шахуу яаж буцах вэ гээд тийз энэ тэрээ хүртэл захиалаад гадаад яамнаас албан бичиг хүлээгээд буцаж чадахгүй байсан юм гээ биз дээ. Одоо яаж байгаа газраа хүлээхгүй юу гэж чадаж байнаа. Байгаа газрыг нь хараагүй дээ ингэж байна уу, эсвэл танихгүй мэдэхгүй, хамаатан төрөл ч биш гээд ийм назгай хандаж байна уу. Тэр хэдэн хүүхэд монгол хүн биш юм шиг, ерөөс жирийн бид бол юу ч биш юм шиг хандлага нь угаасаа илэрч байгаа нь энэ
үхэж байх даа таарсан новш. юу гээд хуцаад байгаа юм. чин й хүүхэд тэнд энгээд гацсан бол чиний нойр хүрэх үү... хэзээ татаж авна гээд хүйтэн хонгилд суугаад байхын ... дооглоод байхаар эрт татаад авчихгүй яасын... ажилаа мэдэхгүй новшнуудаа зайлуулаач
Ямар ч байсан гадаадад төгсөөгүй хүн байна
Эд нар өөрсдөө гадаадад амьдарч үзээгүй бололтой. Гэсэн ч мэргэжлийн хүн бол мэдмээр. Бүгд л байнга оршин суух зөвшөрөлтэй. Яган оюутных у ажлын уу лгэж ярихаас оюутан нь байнгын оршин суугч биш мэт ярихаар ойлгомжгүй байна. Байнгын оршин суугч биш бол хэн юм бэ ? Жуулчин уу ?
эртхэн хөдлөхгүй дээ