ЭДИЙН ЗАСАГ

"Энержи ресурс"-ийн толгой компанийн зээлжих зэрэглэлийг "Сөрөг" болгон бууруулжээ

“Fitch Ratings”-ээс “Mongolian Mining Corporation” компанийн зээлжих зэрэглэлийг “В” рүү, тодруулбал “Тогтвортой”-гоос “Сөрөг” болгож бууруулсан байна. Үүнд нь цар тахлын нөхцөл байдалтай холбоотой хил, гаалийн асуудал, түүнээс үүдсэн экспортын тасалдал зэрэг нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл хилийн хязгаарлалттай холбоотойгоор компанийн үйл ажиллагаа сэргэх эсэх нь тодорхойгүй байна гэж "Fitch Ratings"-ээс үзжээ.

Цар тахал гарахаас өмнө ММС компани өдөрт 700 гаруй автомашин нүүрс гаргаж байв. Харин 2020 онд 500, 2021 онд 200 орчим болж буурсан байна. Мөн коксжих нүүрсний нь борлуулалт 2021 онд өмнөх оноосоо хоёр дахин буурсан гэж "Fitch Ratings" үзэж байгаа аж.

MMC бол "Энержи ресурс" ХХК-ийн толгой компани. Түүнчлэн охин компани болох"Mongolian Coal Corporation" компани нь Люксембург улсад бүртгэлтэй, хувьцаа эзэмшигчээр нь Ж.Оджаргалын ах Ж.Одыг 2019 онд төрсөн гэж тэмдэглэсэн байдаг талаар бид мэдээлэл бэлтгэсэн. Мөн энэ компанийн бас нэгэн Люксембургт бүртгэлтэй охин компаниар дамжуулан ММС Ухаа худгаас гадна Баруун наран, Цайхар худгийн ордыг ч эзэмшдэг юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энержи сул зогсолттой удаж байна өа

Зочин
Зочин

1

Холбоотой мэдээ

Back to top button