СПОРТ

Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаанд М.Бадарч түрүүлэв

"Бизкон аудит" ХХК-ний 20 жилийн ойд зориулсан, улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан болов. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдсанаас Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Бөхбилэгт“ дэвжээний бөх, улсын гарди М.Бадарч түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, “Таван хан” дэвжээний бөх, улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэв.

Их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нью Прогресс” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Пүрэвсайхан, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо, "Монтед" констракшн, “Ховд” дэвжээний бөх улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд улсын заан Д.Анар, улсын харцага Ц.Мөнхбаяр, улсын начин Ч.Батчулуун, Б.Хишигбаатар нар үлдэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 2, 2022 16:30

1

Холбоотой мэдээ

Back to top button