УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Б.Лхагвасүрэн: ОХУ-ын банкуудыг SWIFT-ээс хассанаар манай төлбөр тооцоо зогсох эрсдэлтэй

Монголбанкы удирдлагууд өнөөдөр /2022.02.28/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ, “Манай улс нефть бүтээгдэхүүний төлбөр тооцоогоо олон улсын SWIFT системээр дамжуулан хийдэг. ОХУ-ыг энэ системээс хасах хоригт оруулж, хаалт хийсэн. Тодруулбал, ОХУ-ын Төв банк болон нэр бүхий таван том банкийг SWIFT системээс хассан гэж мэдэгдсэн. Хэрвээ манай улсын төлбөр тооцоо дамждаг банк багтсан бол гадаад төлбөр тооцоо зогсох эрсдэл үүснэ. Гэхдээ АНУ-ын талаас эрчим хүч, нефтийн төлбөр тооцоог хоригт багтаахгүй гэсэн яриа байна. Тиймээс нефть бүтээгдэхүүн авдаг улсын хувьд боломж гарц гаргалгаа хайж ажиллана. Манай улс ОХУ-аас нефть бүтээгдэхүүн авахаас гадна Зүүн Европоос ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор хүнс болон хэрэглээний бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг. Энэ сүлжээнд мөн тодорхой хэмжээний эрсдэл үүсч магадгүй гэж харж байна. Өнөөдөр үдээс хойш Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл /Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо/ яг эдгээр асуудлаар хуралдаж, тодорхой гарц шийдэл хайна. Хоригт багтаагүй банк санхүүгийн хэрэгслээр төлбөр тооцоо хийх боломжуудыг эрэлхийлнэ" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бэлэн мөнгөө бариад улааг үүд рүү нисээд байж дээ, өөр аргагүй. Ажил хийх хүн аргыг нь олдог л гэдэг.

Холбоотой мэдээ

Back to top button