Н.Анхбаяр: Украинд байгаа оюутнуудаас холбоо тасрах эрсдэлийг тооцоолсон
Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Бид хагас сайнаас хойш дахин мэдэгдэл хийж байна. Гурван иргэн өчигдөр монголд ирсэн. 15 иргэн Польшоос ирнэ. Гурван иргэн Украинд сайн дураараа үлдсэн. ЭСЯ-ныхан үлдсэн иргэдийг хилийн зурвас руу очиж авах ажлын эхлүүлэх гэж байна. Нийт 23 хүн үлдсэн. Тэднийг аюулгүй, амь насндп нь халгүйгээр татаж авна. Үүний хүрээнд ОХУ, Украины ЭСЯ-уудтай холбоотой байгаа" гэлээ. Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Харьковт хэчнээн монгол оюутан байгаа вэ?
-Харьковт байгаа 18 иргэн бүгд хорогдох байранд байгаа.
-Оюутнуудад хэрхэн тусламж үзүүлж байгаа вэ?
-Хариуцлагыг хэнд тооцох вэ, анхнаасаа ирэх хүслээ хэлэхэд тохуурхсан гэдгийг хэлж байсан. Харьков руу орох гарах хөдөлгөөн бүрэн хаагдсан. Бид УЗН-тэй холбогдож наад захын тусламж үйлчилгээний зүйлсийн Монголчууддаа өгье гэхээр оруулахгүй байгаа.
Хариуцлагын асуудал яригдана. Үлдэж байгаа хүүхдүүдийн амь нас, эрүүл мэнд чухал учраас юун түрүүнд тэднийг татна. ГХЯ-3 Унгараас-2 Чехээс-2 Москва дахь ЭСЯ-4 ажилчид ажиллаж байгаа.
Монгол улсын өргөмжит консул Эдвард Урбан ямар үүрэгтэй ажиллаж байна вэ
-Тэр хүнд баярлаж ёстой. Маш их үүрэгтэй ажиллаж байгаа. Одоог хүртэл өргөмжит консул маань ажиллаж байгаа. Боломжит бүхий л гарц гаргалгаа хайж байгаа. Сошиалаар гарч байгаа иргэдийн дэвшүүлсэн таамгийг нэг бүрчлэн судалж байгаа.
-Оюутнуудад мөнгөн тусламж өгч ажиллаж байгаа юу?
-1.2 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн. Мөнгөнөөс илүүтэй бараа бүтээгдэхүүн хомстсон учраас асуудал хүндрээд байгаа.
ОХУ-д 5000 гаруй оюутан байгаа. Украин хүнтэй эхнэр, нөхөр болсон 10 иргэн албан ёсоор бүртгэгдсэн.
-Гадаад харилцаа татан авах ажлыг хийгээгүй гэж эцэг эхчүүд хэлж байна.
-Бид байгаа байдлыг байгаараа нь хэлэх ёстой. Бидний хэлж байгаа бодит байдал хүүхдүүдийн ар гэрийнхэнд хүндээр тусна. Боломжгүй мэдээллийг өгч болохгүй. Хэвлэлийн хурлаар өгч байгаа мэдээлэл зөрүүтэй байна гээд байгаа учраас өнөөдөр гурван эцэг эхийг төлөөлөл болгож оруулж ирсэн.
-Оюутнууд сүлжээ унаж байна гэсэн. Унаа холбоо тасрах эрсдэлийг тооцоолсон уу?
-Оюутнуудтай холбоо тасрах эрсдэлтэй байгаа. Хамгийн сүүлд өнөөдөр өглөө холбогдсон. Хэрэв холбоо тасарчих юм бол яаж холбоо тогтоох вэ гэдгийг ярьж байгаа.
Гадаад харилцааны яамнаас Украин дахь иргэдээ татан авах ажлын явцын талаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Консулын газрын захирал Б.Болд, Гадаад харилцаа, соёлын газрын захирал Д.Булган нар хэвлэлийн хуралд оролцов.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.