ЭДИЙН ЗАСАГ
ББСБ-ын зээлдэгчид нэг жилийн дотор хоёр дахин нэмэгдлээ

Өнгөрөгч 2021 онд нийт 534 ББСБ тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулсан байна. Эдгээрийн нийт харилцагчдын давхардсан тоо өмнөх он мөн үеэс 69.5% өсөж 4.8 саяд хүрчээ. Харин зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 2.1 дахин нэмэгдэж, 1.7 сая болжээ.
Энэ өсөлтийг Санхүүгийн зохицуулах хорооноос "Аппликейшнд суурилсан, бага дүнтэй зээл олгогдох үйлчилгээ нэвтэрсэнтэй холбоотой" гэж тайлбарлажээ.
ББСБ-уудын нийт активын хэмжээ өмнөх оны мөн үеэс 703.1 тэрбум төгрөгөөр буюу 35% өсөж 2.7 их наяд төгрөгт хүрсэн нь банкны салбарын 6.6%-тай тэнцсэн онцлогтой байна.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Багкууд нь зээл олголтоо зогсоохоор өөр яахав
argagui2