Нийгмийн
Согтуу хүүдээ зодуулсан 71 настай иргэн гэмтлээ даалгүй нас баржээ
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүүдээ зодуулан ирсэн иргэн эмчилгээ хийлгэж байгаад нас барсан хэрэг /2019.09.12/ гарчээ. Хэргийг тодруулбал, тус аймгийн Дархан сумын зургаадугаар багийн иргэн, 35 настай Б гэгч нь согтуурсан үедээ төрсөн эцэг 71 настай эрэгтэй Н-ийг зодож гэмтээжээ. Улмаар гэмтсэн иргэн Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, хоёр хоног эмчлүүлж байгаад гэмтлээ даалгүй амьсгал хураасан байна.
Хэргийг аймгийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Ж.ДӨЛГӨӨН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.