ЭДИЙН ЗАСАГ

27 мянган тонн шатахуун Монгол руу ачна

Улсын хэмжээнд энэ сарын 26-ны өдрийн байдлаар 165,4 мянган тонн шатахууны үлдэгдэлтэй байна гэж АМГТГ-аас мэдээлсэн билээ.

Үүнээс А-80 автобензин 66 хоног, Аи-92 автобензин 37 хоног, дизелийн түлш 38 хоног, ТС-1 онгоцны түлш 20 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байгаа аж.

Манай улс 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 24-ний хооронд А-80 автобензин 106,1 мянган тонн, Аи-92 автобензин 98,5 мянган тонн, Аи-95/Аи-98 автобензин 2,5 мянган тонн, дизелийн түлш 144,5 мянган тонн, онгоцны түлш 3,4 мянган тонн, бусад бүтээгдэхүүн  21,2 мянган тонн, нийт 275,2 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна.

Энэ оны хоёрдугаар сард ОХУ-ын Роснефть компаниас нийт 77,2 мянган тонн, БНХАУ-ын Петрочайна Интернэшнл компаниас нийт 12,5 мянган тонн шатахуун импортлох захиалга өгсөн аж. Хоёрдугаар сарын 26-ны өдрийн байдлаар 62,7 мянган тонн ачигдсан, 27 мянган тонн шатахуун ачигдахаар хүлээгдэж байгаа бөгөөд шатахууны импорт, тээвэрлэлт хэвийн явагдаж байна гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button