УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Б.Жавхлан, Б.Лхагвасүрэн нар ОХУ-ын хоригоос учрах эрсдэлийн мэдээллээ ҮАБЗ-д хүргүүлжээ

Украин дахь цэргийн түрэмгийллээс үүдэж ОХУ-д дэлхийн бусад орнууд эдийн засгийн хориг тавиад буй. Цагаан ордноос ОХУ-ын Төв банкны ам.долларын гүйлгээг царцаасан бөгөөд хэд хэдэн томоохон банкийг нь SWIFT гүйлгээний системээс хассан юм.

Харин ингэснээр манай улс ОХУ-тай гадаад гүйлгээ хийхэд хүндрэл учрах, хилийн боомтууд дээр саатал үүсэх, цаашлаад бензин импортлох боломжгүй болох эрсдэл харагдаж буй.

Тэгвэл энэ асуудлаар өчигдөр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл ээлжит бусаар хуралдсан байна. Хуралдааныг Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар удирдан явуулжээ. Тэд мэргэжилтнүүдийн мэдээлэлтэй танилцаж, хуралдааны тэмдэглэл бүхий мэдээллээ ҮАБЗ-д нууцын тамгатай хүргүүлсэн байна.

ОХУ-ын хоригтой уялдуулан яг ямар арга хэмжээ авах нь зүйтэй, ямар эрсдэл бодитоор учраад байгааг тэд энэ хуралдаанаар ярьсан. Харин олон нийтэд мэдээлж болох хэмжээнд мэдээлэл хүссэн ч хуралдаанд суусан мэргэжилтнүүд нууцалж байсан юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

САНАЛ ГЭЖ ЮМ БАЙХГҮЙ ШҮҮДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button