ДЭЛХИЙНИЙГЭМ

ОУВС, Дэлхийн банк: Украиныг гурван тэрбум ам.доллароор дэмжинэ

Олон Улсын Валютын Сан /ОУВС/ болон Дэлхийн банк Украинд гурван тэрбум ам.доллар олгохоор бэлтгэж буй хэмээн тус хоёр байгууллагын удирдлагуудын хамтарсан мэдэгдэлд дурджээ.  

Украиныг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ийнхүү кампанит ажил үргэлжилж байгаа нь энэ юм. Үүнтэй уялдаад ирэх саруудад гурван тэрбум ам.долларын багцыг бэлдэж эхэлсэн байна. Тиймээс энэ долоо хоногт тэд хамгийн багадаа 350 сая ам.доллар, дараа нь 200 сая ам.долларын тусламжийг батлах аж.

“ОУВС-гийн хувьд бид Шуурхай санхүүжилтийн хөтөлбөрөөр дамжуулан яаралтай тусламж хүссэн Украины хүсэлтэд хариу өгч, үүний талаар манай зөвлөл ирэх долоо хоногт хэлэлцэнэ” хэмээн удирдлагууд мэдэгдсэн байна.

Өмнө нь, Францын Ерөнхий сайд Жан Кастекс тус улсын Засгийн газар Украинд 300 сая еврогийн санхүүгийн тусламж үзүүлэхэд бэлэн хэмээн мэдэгдсэн. Мөн Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий мөн Украины сэргээн босголтод зориулж 100 сая евро олгохыг Европын Холбоонд санал болгосон.

(Эх сурвалж: NYTimes)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button