Оросын уран гулгагчидгүй ДАШТ болно

Олон улсын тэшүүрийн холбооноос (ISU) Орос, Беларусийн уран гулгалтын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь хасчээ. Украинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Олон улсын олимпийн хорооны (ОУОХ) зөвлөмжийг үндэслэн ийм шийдвэр гаргасан байна.
Уран гулгалтын хамгийн ойрын тэмцээн 2022 оны гуравдугаар сарын 21-27-ны өдрүүдэд Францын Монпельед болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм.
ОХУ-ын нэрт дасгалжуулагч Александр Жулин олимпын аварга Евгений Плющенко нар спортыг улс төрөөс ангид авч үзэх ёстой хэмээн мэдэгджээ. Е. Плющенко хэлэхдээ:
"... Тамирчин хүний хувьд спорт улс төрөөс ангид гэсэн байр суурьтай байдаг. Гэвч бодит байдал дээр бид үүнийг олж харахгүй байна. Энэ бол том алдаа! Одоогийнх шиг спортыг улс төртэй хольж болохгүй, тамирчдыг шийтгэж, тоглолт хийх, өрсөлдөх эрхийг нь хасаж болохгүй. Энэ нь ялгаварлан гадуурхалт, тамирчдын эрхийг шууд бүдүүлгээр зөрчсөн үйлдэл юм. Саяхан ОУОХ 1894 онд батлагдсан "Хурднаас хурдан, өндрөөс өндөрт, хүчтэйгээс хүчтэй" олимпийн урианд "хамтдаа" гэдэг үгийг нэмж өөрчилсөн. Энэ зүгээр л үг үү? Хүн бүр амар амгаланг хүсдэг, би үүнийг хүсч байна! Бүх зүйл аль болох хурдан дуусаж, хэлэлцээр үр дүнгээ өгнө гэдэгт би үнэхээр найдаж байна. Ерөнхийлөгчид итгэж байна! Би улс төрч биш, тамирчин хүн бөгөөд улс төрийн ялгааг даван туулж, спортыг хайрлах замаар хүмүүсийг нэгтгэх зорилготой. Бид бүгд үүнийг хийж чадна гэдэгт би итгэлтэй байна!"
хэмээн инстаграм хуудсандаа бичжээ.
Уран гулгалтын тэмцээнийг сонирхолтой болгож олон мянган үзэгчийг татдаг оросын тамирчид оролцохгүй болсноор дэлхийн аваргын энэ удаагийн тэмцээн шүтэн бишрэгчдийн хувьд сэтгэл гонсойлгосон зүйл болох нь ээ.

Олимпын аварга Евгений Плющкенко 
Дасгалжуулагч Александр Жулин
Мөн олимпын хошой аварга Юзүрү Ханью энэ удаагийн тэмцээнийг өнжих болжээ. Үүнийгээ гэмтэлтэй холбон тайлбарлажээ.
С.АРИУНГЭРЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уг нь спортын наадам улс төрөөс ангид байх ёстой ш дээ, бүр яг л хаалт хийж байна даа
Энэ шийдвэр гь зөвхөн оросыг шийтгэсэн шийтгэл биш уран гулгалтад дуртай бүх дэлхийн хүмүүсийн үзэх эохэнп халдсан үйл явдал боллоо
Америкчууд бөмбөгдөөд хядаад байвал ямарч шийтгэлгүй энхийг сахиулсан болдог ертөнцийг л орос эсэргүйцсэн