ЭДИЙН ЗАСАГ
Төв банк 2.4 тонн үнэт металл худалдан аваад байна

Хоёрдугаар сард Монголбанк 795.3 кг үнэт металл худалдан авчээ. 2022 он гарсаар 2.4 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 464 кг-аар өссөн үзүүлэлт аж.
Алт тушаалтыг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монголбанк, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам 2020 онд санхүүжилт олгох түр журмыг шинэчилсэн юм. Олборлогч компаниудыг дэмжих зорилгоор энэхүү журмыг 2022 онд үргэлжлүүлэхээр санал нэгдээд байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.