Нийгмийн

Дахин хоёр тун ВАКЦИН хийж мэдэх яамныхны тактик

Эрүүл мэндийн сайдын зөвлөх, УОК-ын эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Гол асуудал нь ирэх намар үүснэ. Зөвхөн Монгол төдийгүй дэлхийн олон улсад ирэх намар цар тахлын омикрон хувилбартай адилхан байх магадлал 50, дельта хувилбартай адил хүндрэх 50 хувьтай шинэ хувилбарын давлагаа эхэлнэ. Тиймээс дэлхийн улс орнууд бэлтгэлээ базааж, эрсдэлт бүлгээ вакцинжуулах ажил хийж байна. Монголд дөрөв дэх тундаа хамрагдсан 100 мянга, гурав дахь тунд хамрагдсан нэг сая хүн бий. Тэгэхээр гурав дахь тунд хамрагдсан нь дөрөв дэх тунгаа хийлгэх хэрэгтэй. Дөрөв дэх тунд эрсдэлт бүлэг буюу 60-аас дээш насны хүмүүсийг хамруулна. Цаашдаа улс орнууд жилдээ 1-2 удаа бүүстэр тун хийх байх. Омикроны үед тогтсон дархлаа дараа дараагийн шинэ хувилбараас хамгаалахгүй учир вакцин хийлгэж, дархлаа тогтоох шаардлагатай" гэжээ.

Омикрон хувилбар бол томуугийн шинж тэмдэгтэй. Хүндрэх эрсдэлгүй гэж тэрбээр хэвлэлд ярьдаг. Харин намрын улиралд хичээл сургууль эхлэхэд жилийн жилд л томуу тархдаг. Ер томуугийн улирал гэж нэрлэдэг үе. Хүндрэлийн тухайд томуу ч хүндрэх эрсдэлтэй.

Гэвч бидэнд дахиад тав, зургадугаар тунг "шахах" эрсдэл харагдаж байна. Үүнийгээ хүн бүр өөрсдийн сайн дурын үндсэн дээр хийлгэнэ гэдэг боловч аливаа олон нийтийн арга хэмжээ, төрийн байгууллагаар үйлчлүүлэхэд нэмэлт тун шаардан шахалт үзүүлж сайн дурын бус сонголтод хүчээр хүргэдэг.

Тэгэхээр сайн дурын үндсэн дээр хийлгэх вакциныг сайн дураар нь байлгаасай.

Иргэд ч халдварын дэглэмээ чанд сахиж, ковидын шинэ давлагаанаас хамгаалаасай. Учир нь ковид гарсан цагаас хойш бүхий л шийдвэр, шийдлүүдийг дүгнээд харахад бидэнд V, VI тунгийн сонголт хийх өдөр ирэх магадлал тун өндөр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button