ДЭЛХИЙНИЙГЭМ

Италид Оросын олигархуудын дарвуулт онгоц, байшингуудыг хураан авчээ

Италийн Санхүүгийн цагдаагийн алба ОХУ-ын таван олигархийн 143 сая евро буюу 150 сая гаруй ам.доллароор үнэлэгдэх вилла, байшин, дарвуулт завь зэргийг хураан авсан байна. Энэ талаар бямба гараг /2022.03.05/-т тус улсын цагдаагийн газраас гаргасан мэдэгдэлд дурджээ.

Мэдэгдэлд дурдсанаар, Санхүүгийн цагдаагийн тусгай хэлтэс Генуя хотын эдийн засаг, санхүүгийн цагдаагийн хэлтэс, тэнгисийн цэргийн ажиллагааны газартай хамтран баасан гараг /2022.03.04/-т Оросын хэд хэдэн олигархуудын эд хөрөнгийг битүүмжлэх тушаалыг гүйцэтгэсэн байна.

Нэр дурдсан этгээдүүдийн хөрөнгийг царцаах тушаал гарчээ:

1/ Алексей Александрович Мордашовын Генуя хотын боомт дахь “Lady M” дарвуулт онгоц, ойролцоогоор 65 сая евро /ойролцоогоор 71 сая ам.доллар/

2/ Геннадий Николаевич Тимченкогийн Сан-Ремо хотын боомт дахь “Лена” дарвуулт онгоц, ойролцоогоор 50 сая евро /55 сая ам.доллар/

3/ Алишер Усмановийн Арзакена дахь Гольфо-дель-Певеро хотод байрлах үл хөдлөх хөрөнгө, ойролцоогоор 17 сая евро /ойролцоогоор 18 сая ам.доллар/

4/ Владимир Рудольфович Соловьевийн Комо муж дахь 8 сая орчим евро буюу 8.7 сая ам.долларын үнэн бүхий үл хөдлөх хөрөнгө

5/ Олег Савченкогийн Лука муж дахь XVII зууны үеийн “Villa Lazzareschi” /Вилла Лаццарески/ шилтгээн, үнэлгээ нь 3 сая орчим еврогийн буюу 3.3 сая ам.доллар

Эдгээр хоригийг Европын Холбооны зөвлөл Украины эсрэг Оросын цэргийн түрэмгийлэл үйлдсэнтэй холбогдуулан хэд хэдэн хувь хүн, хуулийн этгээдийн эсрэг хориг арга хэмжээ авсны дараа авсан юм.

Үүнээс өмнө, Оросын тэрбумтан Алишер Усмановийн дарвуулт онгоцыг Герман хураан авсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Усмановийн эзэмшдэг “Dilbar” /Дилбар/ бол 15,917 тоннын багтаамжтай дэлхийн хамгийн том моторт дарвуулт завь бөгөөд хамгийн том усан сантай, хоёр ч нисдэг тэрэг буух боломжтой, дотроо саун, гоо сайхны салон, биеийн тамирын заалтай аж.

Алишер Усманов нь эл дарвуулт онгоцоо 2016 онд 600 сая ам.доллароор худалдаж авч байсан агаад түүний захиалгаар 52 сарын хугацаанд бүтээжээ. 2021 оны аравдугаар сараас хойш эл дарвуулт онгоцыг дахин шинэчлэхээр Гамбург боомтод байрлуулсан байжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 6, 2022 13:35

цар тахлын үед Орос туслаад Ит�##�и баярлаад байсан биз дээ

Зочин
Зочин
3 сар 6, 2022 16:30

Оросын хамаг баялаг гадаадад тансагл�##� болон гарчээ. Ард иргэд нь ядуу

Зочин
Зочин
3 сар 6, 2022 16:57

ТЭНЭГТЭЭЧ МУУСАЙН ИТАЛИЧУУД ДЭЛХИЙН ХОЁРДУГААР ДАЙНЫГ ЭРГЭН САНААЧ ТАНАЙ МУУ ТЭНЭГ МУССОЛИН ГИТЛЕРТЭЙ ЭВСЭЭД ТА НАРЫГ ЯАЛАА ТАНАЙ ХҮҮХНҮҮДИЙГ ГЕРМАН ЦЭРГҮҮД БАВААД ЭРЧҮҮДЭЭР НЬ БАОЛАГ ХИЙЛГЭЖ БАЙХАД УЛААН ТАВАН ХОШУУ МАЛГАЙДАА ХАДСАН ОРОС ЦЭРГҮҮД ИРЭЭД ХҮҮХНҮҮДИЙГ ЧИНЬ ГЕРМАН ЦЭРЭГТ БООВДУУЛАХААС АВРАА БИЗ ДЭЭ.ЦАР ТАХАЛЫН ҮЕД ОРОСУУД ТА НАРТ БАС ТУСАЛСАН НААД ОДИГАРХУУД ЧИНВ ДАЙН ЭХЛҮҮЛЦЭН ЮМ УУ? БИ ТА НАРЫГ ЕВРОПЫН ГАЙГҮЙ УЛС ДАЖГҮЙ УЛС ГЭЖ БОДСОН ЧИНЬ ДҮҮРЦЭН ТЭНЭГҮҮД ЮМАА ЯАВ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЧИХААР ДАЙН ЗОГСОВ УУ?

Зочин
Зочин
3 сар 6, 2022 23:32

Хүний хувийн хөрөнгийг хураадаг ёоо дэндүү юмаа. Сири Ирак Ливи рүү Америк довтлоход ОУ ын хориг тавьж байсан уу. Америкийн банкуудыг ОУд царцааж байсан уу. Дэлхийн тэмцээнүүдэд Америкийн тамирчдыг оруулахгүй хасч байсан уу. Арай арай

Зочин
Зочин
3 сар 7, 2022 09:08

ТЭНЭГ ҮЙЛДЭЛ БАЙНА..ХУВЬ ХҮНИЙ ХӨРӨНГӨ ХУРААХ ,НИЙГЭМЧЛЭХ ЯВДАЛ ЗӨВХӨН КОММУНИСТ ОРОНД БАЙДАГ ГЭЖ БОДОЖ БАЙЛАА.ИТАЛИ ҮНЭХЭЭР НҮҮР ЦАРАЙ НЬ ТАНИГДАВ.2 р дюДАЙНД ИТАЛИ АЛЬ ТАЛД БАЙЛДСАН БИЛЭЭ.

Зочин
Зочин
3 сар 7, 2022 13:54

Дайн хийсэн, дайн хүчирхийллийг дэмжсэн, санхүүжүүлсэн нөхдүүдэд хатуу цээрлэл үзүүлэх ёстой, зэвсэг бүтээгээд байгаа хөрөнгөөр нь украйнчуудыг дэмжих хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button