УЛС ТӨР

"LRT-ийг иргэд дэмжсэн": Оронд нь дүүжин тээврээ ашиглалтад оруулаач, Д.Сумъяабазар дарга аа

Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд "Гашуун шийдвэр"-үүдийг гаргана гэж Д.Сумъяабазар дарга ярьсан. Түүнчлэн "Улаанбаатар бол ямбий машинуудын оршуулгын газар биш" хэмээсэн нь олон нийтээс шүүмжлэл хүлээгээд буй.

Ямартай ч түгжрэлийг бууруулах ямар шийдэл байж болохыг ЗДТГ хийсэн судалгаандаа дурдаад буй. Шийдэл бүрдээ иргэдээс санал авсан нь онцлог. Үүнд машин ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болбол түгжрэл буурна, иргэд ч дэмжиж байна гэсэн агуулга багтсан нь өнгөрсөн сард хэлэлцээний сэдэв болсон.

Тэгвэл тус судалгаанд LRT тээврийн тухай бас нэгэн шийдэл багтжээ. Уг нь С.Амарсайхан даргын үед яригдаад алга болсон дүүжин тээврээ нэвтрүүлж, нэг тийш болгох учиртай байтал энэ судалгаанд дүүжин тээвэр нь алга. Харин LRT хэмээх мөн л шинэ төрлийн системийг дурдаж, оруулж иржээ.

Түүнчлэн, LRT тээвэр нэвтрүүлбэл:

  • Иргэдийн 90 хувь нь дэмжиж байна
  • 65 хувь нь сөрөг нөлөөгүй гэж үзэж байна
  • 56 хувь нь долоо хоногт дөрвөөс дээш удаа үйлчлүүлнэ
  • Хэрэв яармагийн чиглэлд явуулбал иргэдийн 56 хувь нь яармагт амьдарна гэсэн судалгааны үр дүн гарсныг танилцуулсан байна.

Дүүжин тээврийн төслийн урьдчилгаа болгож Францын компани руу 20 гаруй тэрбум төгрөг төсвөөс шилжчихээд байгаа. Гэвч энэ төслийг хэн ч сөхөхгүй, ярихгүй болоод удав. Гэтэл одоо оронд нь дахиад LRT гэх тээврийг оруулж ирж байгаа нь мөн л "агаарын" сонсогдож байна. Их мөнгө, их цаг хугацаа. Оронд нь дүүжин тээврээ амьдруулаач, Д.Сумъяабазар дарга аа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 7, 2022 09:39

hha ene s#ad itgej l bdg

Зочин
Зочин
3 сар 7, 2022 09:39

duujin teever ntr hud2

Зочин
Зочин
3 сар 7, 2022 09:39

hudlaashdee

Зочин
Зочин
3 сар 7, 2022 10:13

hahaha ene ulgert itgesen humuusiig burhan urshuug

Холбоотой мэдээ

Back to top button