Аймгийн хурц арслан О.Наранбаатар түрүүллээ

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, улсын начин Бадарчийн Батбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан өчигдөр болов.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, "Алдар" спорт хороо, Хемон констракшн, Их монголын хүчтэн дэвжээний бөх, аймгийн хурц арслан Оюунгэрэлийн Наранбаатар түрүүлж, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Арж капитал" ХХК, Дүнжингарав дэвжээний бөх, аймгийн арслан Пүрэвдоржийн Эрхэмжаргал үзүүрлэв.

Их шөвөгт Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, "ДЦС-4" ТӨХК, БӨ хөгжлийн төлөө сан, Өлгийн хүчтэн дэвжээний бөх, аймгийн хурц арслан Мальшын Эркебулан, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Алдар СХ, Хан хур Холдинг ХХК, Эрдмийн Шим ХХК, Ховд дэвжээний бөх, аймгийн харцага Батдоржийн Сосорбарам нар шалгарлаа.
Дунд шөвөгт аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, Г.Бадрах, Х.Энхчулуун, Б.Сэр-Од нар үлдэв.
Дараагийн барилдаан ирэх амралтын өдрүүдээр буюу гуравдугаар сарын 12-нд 12:00 цагаас Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, аймгийн арслан Жамбажамцын Сүхбатын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, гуравдугаар сарын 13-нд 12:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанаар үргэлжилнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
mundag avarga bolhiig yuruuy