СПОРТ

Монгол бүсгүйчүүд эрхийнхээ өдрөөр лигийн тоглолт үзэж, заал дүүргэв

"Янзтай Дээд Лиг"-ийн хагас шигшээ шатны тоглолтууд үргэлжилсээр байна.

Тус лигийн зохион байгуулагчдын зүгээс "Мартын 8" буюу Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулаад гуравдугаар сарын 08-нд буюу өчигдөр Хасын Хүлэгүүд vs Алтандорнодын Дайчид багийн тав дахь тоглолтыг бүсгүйчүүдэд үнэгүй үзүүллээ.

Өмнөх тоглолтуудад дүүрдэггүй байсан заал өчигдөр эмэгтэйчүүдээр дүүрч, гал гарсан тоглолтыг үзэж сонирхов. Тус лигийг зохион байгуулагчдын хэлж буйгаар үзэгчдийн 70 хувь нь эмэгтэйчүүд байсан бөгөөд тоглолтын дундуур шидэлтийн тэмцээнд ч оролцсон юм.

Үүнийг гэгээлгээр дүгнэвэл эмэгтэйчүүд эр хүнээс бэлэг гуйж, архидаж баяраа тэмдэглэдэг болсон гэх буруу ойлголтыг манай зарим бүсгүйчүүд халж, спортлог байдлаар баярлаж буй нь гоё байлаа. Янзтай Дээд Лигийн бүсгүйчүүдэд барьсан бэлэг ч янзтай байв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button