ЭДИЙН ЗАСАГ

"Энержи ресурс"-ийн нүүрсний борлуулалт 55-90 хувь хүртэл буурчээ

БНХАУ-ын талаас хилийн хязгаарлалт тогтоож, Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрүүлэх нүүрс тээврийн автомашины тоог хязгаарласан. Энэ нь тус манай талаас экспортолдог нүүрсний борлуулалт буурахад нөлөөлөөд байгаа юм.

Тэгвэл, "Mongolian Mining Corporation" буюу "Энержи ресурс" компанийн угаасан коксжих нүүрсний борлуулалт 2021 онд улирал тутамдаа өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Тухайлбал, III улиралд 90 хувиар буурсан нь хамгийн өндөр дүнд тооцогдож байна. Тэгвэл IV улиралд 55 хувиар буурна гэж урьдчилсан байдлаар тооцоолоод байгаа аж.

"Энержи ресурс" компани Ухаа худаг, Баруун наран, Цайхар худгийн ордод тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Мөн толгой компани "Mongolian Coal Corporation" нь оффшор бүс болох Люксембург улсад бүртгэлтэй байдаг талаар бид өмнөх нийтлэлүүдээрээ хүргэсэн билээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хамгийн том төсөвийн эх үүсгэвэр маань тэгснээ ийм бүүр арай хэтэрч байна ш дээ яаж болно гэж бодоод байган бэ

Зочин
Зочин

gadaadad nuursnii une usuul erelt ihsee l baihad mongoliin baij bgaag haral ideg

Зочин
Зочин

energy resurs gej neg hogiing gazar baina aa

Холбоотой мэдээ

Back to top button