Нийгмийн

ДАТА: УБТЗ ХНН 212 саяар тахианы мах авна

Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас өчигдөр буюу гуравдугаар сарын 09-ний өдөр нэгэн тендер зарлажээ. Эл тендерт нийт 212 сая 687 мянган төгрөгөөр "Кейтерингд тахианы мах худалдан авах" хэмээн тусгасан байна. Ингэхдээ "Өөрийн хөрөнгө"-өөр худалдан авна хэмээн тодотгосон аж.

Эл тендерийн урилгадаа "Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд 50,000 төгрөгийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно" гэжээ. Мөн тендерийг 2022 оны 04 -р сарын 11 -ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 04 -р сарын 11 -ний өдрийн 10 цаг 30 минутад зохион байгуулна хэмээн тусгасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button