СПОРТ

ТОДРУУЛГА: Өргөтгөсөн шигшээд Ш.Энхийн-Од багтах, нэмэгдэх боломжтой

Сагсан бөмбөгийн Монгол Улсын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарласан билээ. Эл бүрэлдэхүүнд Америкийн оюутны лигт гялалзаж буй, Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Одыг багтаасангүй гэх шүүмжлэл нэлээд гарсан.

Энэ талаар албаны хүмүүсээс тодруулахад “Холбооны маргааны улмаас Монголын шигшээ баг 2014 оноос хойш олон улсын тэмцээнд оролцоогүй. Энэ  жил Монгол Улсын шигшээ баг энэ жил Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн тэмцээнд, Азийн наадамд өрсөлдөнө. Энэ удаа “Дээд лиг”-ийг холбоод хамтарч хийж байгаа. Хоёр том тэмцээнд оролцохоор болж, лигээ хамтарч хийж буй нь том дэвшил. Монголын сагсан бөмбөг эв нэгдэлтэй байх, улам хөгжих боломж нээгдсэн. Одоо эв нэгдлээ улам хадгалж, батжуулж явах чухал.

Дээрх хоёр тэмцээнд оролцох шигшээ багаа энэ удаагийн өргөтгөсөн бүрэлдэхүүнээс сонгоно. Өргөтгөсөн шигшээ багт дуудагдсан бүх тоглогч бэлтгэлд хамрагдана.

“Ш.Энхийн-Одыг өргөтгөсөн шигшээд яагаад багтаасангүй вэ” гэж олон хүн биднээс асууж байна. Цахим ертөнцөд ч энэ талаар багагүй шуугиж байна. Ш.Энхийн-Од өргөтгөсөн шигшээд нэмэгдэх, шалгуурыг нь даваад шигшээ багт багтах эрх нээлттэй. Тэгэхээр одоо зарлаад буй бүрэлдэхүүн дээр нэмэгдэх боломжтой гэсэн үг. Зөвхөн Ш.Энхийн-Од ч бус гадаадад тоглож буй Дөлгөөн АНУ-аас, Баясгалан, Саруул-Эрдэнэ, Сугар-Очир нар Тайваниас ирээд нэмэгдэх боломжтой, хаалга нээлттэй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-11 09:21

yostoi mundag huu shuu mongolchuud bugd demjij baigaa

Zochin
Zochin
2022-03-11 10:51

Gol n NBA shu dee,tom zorilgiin toloo l yavah heregtei

Холбоотой мэдээ

Back to top button