УЛС ТӨР

О.Цогтгэрэл амласандаа хүрсэнгүй, АН-ыг “ХАЯВ”

УИХ-д орж ирсэн даруйдаа шуудхан л дарга болохыг хүсэж, хоёр хуваагдсан АН-ын нэгнийх нь дарга болсон хүн бол УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл. Түүний ард Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талынхан байдаг гэлцдэг. Харин нөгөө талд С.Эрдэнэ тэргүүтэнгүүд. Тиймдээ ч С.Эрдэнэ өдийг хүртэл О.Цогтгэрэлтэй учраа олохгүй, намаа нэгтгэх бодолгүй, хоёр жил орчим АН-ыг доройтуулж, хүчгүйдүүлсэн гэж хэлж болно.

Харин одоо хоёр тал нэгдээд, дахин даргаа сонгохоор хурал хийх гэж байгаа гэнэ. Үнэхээр нэгдэж хурал хийж байгаа эсэх нь тодорхойгүй. Дахиад хэн нэгэн нь “үгүй” гэж орилж гарч ирэх магадлал өндөр нөхцөл байдал энэ намд үүссэн.

Тэгвэл О.Цогтгэрэл АН-ын энэ маргаанаас эвтэйхнээр өөрийгөө татаж аваад, 2024 оны сонгуульдаа нэр цэвэр дахин орж ирэхээр шийдэв бололтой. Ардчилсан намын даргын шинэ сунгаанд нэр дэвшихгүй гэдгээ зарлаад байна. Энэ нь бүтэн ардчиллын төлөөх түүний чин сэтгэл гэх. Бусаддаа боломж олгож байна гэх. Олон нийт үүнийг нь ихэд магтаж, сандал суудлын төлөө явдаггүй сайн хүн гэж магтацгаах аж.

Гэвч энэ бүхний ард ашиг сонирхол, тохироо байх вий. Х.Баттулгын талын хүн гэгддэг тэрбээр “эзэндээ” боломж олгож, нэрээ татав уу. Учир нь Х.Баттулга АН-ын даргын сунгаанд оролцох хүсэлтэй байгаа гэх. О.Цогтгэрэлийн хувьд энхийн цагаан тагтаа аятай аашилж байгаа ч улс төрийн өнцгөөс нь харвал тэр итгэл даах, туйлбартай, сэтгэлтэй хүн биш аж.

Түүний хувьд АН ганцхан жилийн настай “тоглоом” нь байсан болж таарав. Түүнд АН-ын том зураглал, бүтэн ардчилалтай болох юмсан гэсэн чин хүсэл, зориг байсан бол өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлыг даван туулаад, нэгдмэл АН-ын дарга нь болохын төлөө тэмцэж, тууштай байх байлаа.

Гэвч эцсийн мөчид ийнхүү намынхаа олон мянган гишүүдийн өмнө амласан амлалтаасаа буцаж, хувийн улс төр, хувийн компанидаа анхаараад, нүд балай, чих дүлий явахаар шийдэв.

Тэрбээр намын сунгаанд нэр дэвшигчдийн талаар өөрийн байр сууриал сошиал хуудастаа илэрхийлжээ. Ингэхдээ “Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөгийн топ улстөрчдийн нэг. Түүнд Монголын төрд гүйцэтгэсэн гавьяа ч бий, гай ч бас бий. Нэгэнт улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүн хүртэл ажиллачихсан эрхмүүд талцал өрсөлдөөнд орох биш нэгдэл, нягтрал ойлголцлын төлөө явах ёстой гэж боддог” хэмээсэн байх юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн, өөрийн найз Ж.Батсуурийг дэмжинэ гэжээ.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-14 15:17

Танай Жэнко, Зика 2-ын бүх төлөвлөгөө нурсан. Удахгүй шоронгийн ха�##�га татах биз.

Зочин
Зочин
2022-03-14 16:19

Жонхуу нь хэдэн х�##�тар юм өгөө биз эд нар хэзээ ч бүтэхгүй гарууд

Зочин
Зочин
2022-03-14 17:04

ЦЭЛМЭГийн нийтлэлтэй сан�##� нийлэхгүй байна.Нэг нам хагарч бутарч худаагдах ,даргаа өөрчлөх сэтгэгдэлээ хэлэх нь АРДЧИЛСАН нийгэмд байдаг л үзэгдэл .Өөрсдийн сан�##�аар эвлэлдэн нэгдсэн нам тарж ч болно, тараачиж болно.ГАГЦХҮҮ НАМ ГЭДГЭЭРЭЭ СЭМ НИЙЛЖ МОНГОЛЫГ ТОНОХЫГ БАНКНУУДЫГ ,ЖДҮХС,НДС,ЭМДС ЗЭРЭГ УЛС ОРНЫГ ЦӨЛМӨХИЙГ МОНГОЛЧУУД ХЭРХЭВЧ ЗӨВШӨӨРӨХГҮЙ. ЦЭЛМЭГ ГЭДЭГ НӨХӨР ЭНЭ ТАЛААР БИЧВЭЛ БОЛОХ БУС УУ. Нэг нам тарлаа гэж бархираад идэж уусныг ДАРАХ, МАРТУУЛАХ, ОНДОО ЗҮГТ ХАНДУУЛЖ МОНГОЛЫГ ИДЭЖ УУСАН НӨХДӨӨ ХАМГААЛАХ ГЭЭД БАРХИРЧ БАЙВАЛ ЁСТОЙ ЗӨВШӨӨРӨХГҮЙ ШҮҮ.ЦЭЛМЭГЭЭ.

Зочин
Зочин
2022-03-14 17:23

Орчин цагийн дарга дагаж мөнгө угааж ашиг хаана тэнд явдаг биеэ үнэлэгчээс доор хөгийн з�##�уусын сонгодог дүр. Женко ерөнхийлөгч байхад на�##�даад ял завшсан Эрдэнэ, Батсуурь, Цогтгэрэл нар хулгайчын замаар нийлжээ. Хир хол явахыг нь харахаас

Холбоотой мэдээ

Back to top button