Т.Гантулга ШӨХТГ-ыг дүлий дүмбэ болгов

Өдгөөгөөс сарын өмнө утаа бууруулж чадсангүй гэх шалтгаанаар БОАЖ-ийн сайд Н.Уртнасаныг ажлаас нь чөлөөлж, түүний оронд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг томилсон байдаг.
Энэ томилгоотой холбоотойгоор хэд хэдэн албан тушаалтныг сэлгэж, энд тэнд даргаар томилсон. Тэдний нэг нь ШӨХТГ-т даргаар очсон хуучин МХЕГ-ын дарга байсан Т.Гантулга.
Гэтэл энэ хүн ШӨХТГ-т очоод сар болж байхад нэг ч удаа ил гарч ирсэнгүй. Тэр ч бүү хэл иргэдийн гомдол саналтай холбоотой ярилцлага авъя хэмээн сэтгүүлчид хандахад хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан татгалздаг болоод буй нууц ноёнтон. Сэтгүүлчдэд ажлаа ч тайлагнаж чадахгүй ийм хүн иргэдийн эрх ашгийг хамгаалах бүхэл бүтэн агентлаг толгойлоод ажиллана гэдэг юу л бол.
Түүний хувьд МХЕГ-т даргаар ажиллаж байхдаа ч нууц ноёнтон байдлаар, дүлий дүмбэ ажиллаж ирсэн, муу нэртэй нэгэн. Ямартаа ч үеийн үед нээлттэй хүмүүс дарга хийж байсан ШӨХТГ ийнхүү хаагдмал газар болж хувирав бололтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ тэнэг уггаасаа тэгнэ
Авлигачин Гантулгаас юу хүлээх вэ
Тэтгэвэртээ гарах тэтгэмжээ авах гээд суучихсан уу
Энэ тэнэгээс тос байтугай ус ч гарахгүй
Одоо д�##�д авлигаа авна
шантааж маягийн хүн шүү дээ