ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Илон Маск В.Путинийг халз тулаанд дуудлаа

Америкийн тэрбумтан, “SpaceX” болон “Tesla” компанийг үндэслэгч Илон Маск ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй нүүр тулан тулалдах хүсэлтэй байгаагаа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

“Би Владимир Путинийг эсэргүүцэж байна. Би тантай ганцаарчилсан тулаан хийхийг санал болгож, тулаанд дуудаж байна. Бооцоо нь–Украин. Та энэ тулааныг зөвшөөрч байна уу” хэмээн Маск жиргэж, ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны хаягийг “tag” хийжээ.

Өдгөө 69 настай В.Путин самбо, жүдо бөхийн спортын мастер, Ленинградын жүдо бөхийн аварга, самбо бөхийн ОХУ-ын гавьяат дасгалжуулагч, мөн шөнийн хоккейн лигт хоккей тоглодог гэдгээр нь мэддэг гэж нэмж онцолжээ.

Харин Илон Маск бол энэ жил 50 настай, эдгээр спортоор хэзээ ч мэргэжлийн төвшинд хичээллэж байгаагүй ч сүүлийн жилүүдэд хувийн дасгалжуулагчийн хамт долоо хоногт хоёр удаа дасгал хийдэг болсон аж. Тэрбээр мөн жиү жицүг сонирхдог.  

Эх сурвалж: Forbes

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нэг улсын зүгээр нэг тэрбумтан Нэгэн том улсын ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ мэтгэлцэнэ гэж ямар юм байсан юм.Саваагүй нохой саранд хуцна..Тоогоогүй байхад тосч гүйнэ .

Холбоотой мэдээ

Back to top button