ДЭЛХИЙНИЙГЭМ

Ван И Украины асуудлаар Орос, Хятадын хооронд “яс хаяхгүй” байхыг сануулав

БНХАУ-ын Гадаад Хэргийн сайд Ван И Украины хямралын талаарх Бээжингийн байр суурийг АНУ болон Барууныхан мушгин гуйвуулах оролдлого хийж байгааг буруутгалаа.

Ван И Испанийн Гадаад Хэргийн сайд Хосе Мануэль Альбарестай ярилцах үеэрээ Украины хямралын улмаас Хятад улс хориг арга хэмжээнд өртөхгүй гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн талаар “Шиньхуа” /Xinhua/ агентлаг мэдээлжээ.

Two flags on a blue background, the political concept

Украины хямралыг энхийн замаар зохицуулахад Хятад улс “бүтээлч үүрэг гүйцэтгэсээр байна. Украины асуудлаарх Хятадын талын бодитой, шударга байр суурийг гүтгэн гуйвуулж, янз бүрийн худал мэдээлэл зохиохоо зогсоох хэрэгтэй” хэмээн Ван И онцлов.

Өмнө нь, БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жань Жүнь НҮБ-ын хурал дээр дэлхий дахинд шинэ хүйтэн дайн хэрэггүй хэмээсэн. Харин үүнээс өмнө АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан хэлэхдээ, АНУ-ын эрх баригчид Орос Барууныхны авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний улмаас учирсан хохирлоо барагдуулахад нь Хятад улс туславал нүүрлэх “үр дагавар”-ын талаар Вашингтон Бээжинд анхааруулсан.

Мөн Хятадыг Орост туслана, туслахгүй гэсэн утгаар янз бүрийн мэдээлэл цацаж байгаад дургүйцэж, АНУ болон Барууныхныг Орос, Хятадын харилцаанд “яс хаяхгүй” байхыг урилсан байна.

Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-03-15 16:56

Орос унав�##� дараагийн бай Хятад болно гэдгээ эрхбиш мэдэхтэйгээ байлгүй.

Зочин
Зочин
2022-03-15 18:39

За ингээд дэлхий маань гурван туйлтай боловоо хөөрхий.

ҮНЭН
ҮНЭН
2022-03-16 22:23
Reply to  Зочин

ХОЁР ТОЛГОЙТОЙ МОГОЙ ЯАНА ГЭДЭГ БИЛЭЭ ГУРАВ БОЛОВОЛ БҮҮР Л МУУ

ҮНЭН
ҮНЭН
2022-03-16 22:22

ДЭЛХИЙНИЙТ БА ХЯТАДЫН ХООРОНД ОРОС ЯС БОЛЧИХООД БАЙГАА ЮМ БИШ ОО

Холбоотой мэдээ

Back to top button