УЛС ТӨР

Д.Ганбат: 2022 оны бар жил АН хүчирхэгжинэ

Цаг үеийн трэнд сэдвүүдээс хоцордоггүй, яаж ийгээд өөрийгөө холбож, монголчуудыг хөгжөөж чаддаг, сэргэлэн ч гэмээр нэг УИХ-ын гишүүн байна. Тэр бол АН-ын бүлгийн дарга Д.Ганбат.

Тэрбээр энэ сарын 04-нд УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийж, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар түр хороо байгуулахаар болсон талаар мэдээлэл хийх үеэр тэрбээр өөрийгөө бас л дөвийлгөөд авсан.

Тэрбээр,

 "Би Украины Киев хотод таван жил суралцсан. Олон мянган иргэн тэнд суралцаж байсан. Дүрвэгсдэд туслах үүднээс би хүмүүнлэгийн аянд нэгдэх ёстой гэж үзэн, нэг сарын цалингаа хандивлалаа. Мөн үүнийг монголчууддаа уриалж байна" хэмээсэн.

Тэгвэл өчигдөр хаврын чуулганы нээлтийн дараа сэтгүүлчдэд “Би АН-ын бүлгийн даргын хувьд, Украины Киевт төгссөн төгсөгчийн хувьд нэг сарынхаа цалинг хандивласан. Өнөөдрийн чуулганы нээлт дээр ч гэсэн би Украины төрийн далбааг бэлгэддэг цэнхэр цамц, шар зангиа зүүгээд явж байна" хэмээн хөгжөөгөөд авав.

Ингээд зогссонгүй. Бурханлиг, шашинлаг хүн гэдгээ ч илтгээд авав. Тэрбээр “Монгол Улсад бар жил ирэхэд дандаа сайн сайхан зүйл тохиолддог. 1206 оны бар жил эзэн Чингис хаан маань Их Монгол улсаа зарлаж явж байсан түүхтэй. Усан бар жилд АН нэгдэж, нягтарч, бүлэгтэй, суудалтай намын хувьд хэдийн үйл ажиллагаа явуулах боломж нөхцөл бүрдсэн жил болно гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-16 08:49

Huurhii uurteiguu hereldeed bsan odoo yum uzej hardag bolj bgn bn da

Зочин
Зочин
2022-03-16 08:53

энэ нэг явдаг онигоо байна аа

Зочин
Зочин
2022-03-16 09:01

энэ мууг ер нь хүн тоодог юм уу

Зочин
Зочин
2022-03-16 10:24

Украйнд баахан бидон хандивлах бий дээ

Zochin
Zochin
2022-03-17 11:44

Tenegt,duugui ajilaa hii

Холбоотой мэдээ

Back to top button