УЛС ТӨР

Ж.Батсуурь: АН-ыг олуулаа биш олонх болгох дарга болно

АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авлаа. Тодруулбал энэ сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттутлга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өрсөлдөж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хэлэхдээ “Монголын нийт сонгогчдын 50 хүрэхгүй хувиар нэг нам монополь байдал тогтоож байна. Үүнийг засаж залруулж, ард түмний хүсэл мөрөөдлийг хангасан, парламентад суудалтай ялдаг нам болгохын тулд нэрээ дэвшүүлж байна.

Өнгөрсөн 32 жил АН ялж байгаагүй. Олонх болж байгаагүй. Олуулаа болж байсан түүхтэй. Тиймээс олонх болох намын төлөө явна. Ингэхийн тулд дарга ангийн эрхэлж байсан эрх мэдлийг дунд, анхан шатанд аваачсанаар тэр хүмүүсийн санал бодлоор УИХ, парламентад олон суудал авна. Эндээс гараад Чингисийн хөшөөндөө хүндэтгэл үзүүлээд бүх аймгаар тойрч, мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Намын бүх бүтцийн байгууллагыг хамтын удирдлагын системд оруулна. Ингэвэл ялалт бидэнд ойрхон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
3 сар 17, 2022 11:36

Ene nohor evdreegui deer bhoo,demjij bna

Холбоотой мэдээ

Back to top button