НИЙГЭМУЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

"Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Дейрдре Лингенфелдэр ажиллана

“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес ажлаа хүлээлгэн өгөөд буй. Одоогоор тус компанийн Гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондер Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа юм.

Тэгвэл, шинэ Гүйцэтгэх захирлаар Дейрдре Лингенфелдэр ажиллахаар болсон байна. Тэр тавдугаар сарын 1-нээс ажлаа хүлээж авах аж. "Рио Тинто" группийн Зэс ба алмазын групп хариуцсан дэд захирлаар ажиллаж байжээ.

Тэрбээр Рио Тинто группт ирж ажиллахаасаа өмнө Англо Американ, Де Биерс компаниудад олон улсыг хамарсан, өргөн хүрээтэй удирдах албан тушаалуудыг хашиж, гүйцэтгэх удирдлага болон төлөөлөн удирдах зөвлөлийн түвшний үүрэгт ажлуудад томилогдож байсан. Тэрээр уул уурхай, аж үйлдвэрийн салбарт төрөл бүрийн таваарыг хамарсан үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийн чиглэлээр ажилласан 20 гаруй жилийн туршлагатай.

Захирлын  томилгоог “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ хэлэлцдэг. Өөрөөр хэлбэл ТУЗ-ийн шийдвэрээр Гүйцэтгэх захирлыг чөлөөлж, нэр дэвшүүлж, томилдог.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button