ТОДРУУЛГА: Хулгайлагдсан эртний эдлэлүүдийн үнэлгээг тогтоох боломжгүй

Хөдөө орон нутагт сүүлийн нэг жилд буюу долдугаар сараас хойш эртний эдлэл, бурхан, судар, хөөрөг ихээр хулгайлагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Ялангуяа Говь-Сүмбэр, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Төв аймгуудаар энэ төрлийн гэмт хэрэг ихээр гараад байв. Тэгвэл Эрүүгийн цагдаагийн албаны тусгай ажиллагааны багийнхан дээрх гэмт хэргийг үйлддэг бүлэг этгээдийг илрүүлсэн байна.
Иймд цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс хулгайлагдсан эд зүйлсийн хохирлын хэмжээг тодорхойлсон эсэх болон бусад холбогдох мэдээллүүдийг тодруулахад:
"Хулгайлагдсан эд зүйлсийн үнэлгээг тогтоох боломжгүй. Учир нь эд зүйлсийн эздийг бүрэн тогтоогоогүй учраас хэддүгээр зууны, хэдий хэмжээний үнэлгээтэйг эд гэдгийг мэдэх боломжгүй байна" гэлээ.
Өмнөх мэдээг ЭНД ДАРЖ уншина уу















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
наад суу хулгайчуудаа царайг нь харуулж байгаад буудаж алах хэрэгтэй. Тэгж хатуу арга хэмжээ авахгүй бол Монгол улс сөнөлөө дөө. Ардчилал, хүний эрх гэж хуцалдахыг хуулиар хорих хэрэгтэй цаг иржээ.