Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Х.Баттулгыг З.Энхболд, Ж.Батсуурийг Сүхбаатарынхан "сумлалаа". Тэд хэрхэн өрсөлдөх вэ

Гэнэтийн хачин шийдлээр АН-ын даргад Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өрсөлдөхөөр сурталчилгаагаа эхлүүлэв. Хамгийн товчхоноор тэднийг чухам хэн “сумласан” талаар дурдахад, Х.Баттулгыг З.Энхболд, Ж.Батсуурийг МАН+АН нийлсэн Сүхбаатар аймгийнхны амбиц.


Нэг. ТЭД ЮУНД ИТГЭЦГЭЭВ

Х.Баттулга:

МҮОХ-ны Ерөнхийлөгчид өөрийгөө эсвэл дагадаг залуусынхаа нэгийг сойж, Сү.Батболдоос уг холбоог авах санаархлаас өөр улс төр Х.Баттулгаас ойрд “үнэртэхгүй” байв. АН-ын даргад Н.Алтанхуяг өрсөлдөхөөр бичиг баримтаа цуглуулах бэлтгэлээ хангаж эхэлсэн үед Х.Дорлигжавын гэрт З.Энхболд нар уулзаад гэнэтийн шийдвэр гаргасан гэх.

Хувь улс төрчийнхөө зүгээс Х.Баттулга С.Эрдэнийн байнгын маажилтаас залхаж, дээрээс нь 2024 оны сонгуульд оролцохгүй бол бүр болохгүй чигтэй мэдрэмж авсан байж болох. Үүнд бараадах хаяа хатавч олдохоо байсан З.Энхболдын хатгаасаас гадна өөр том нөлөөллүүд ч байж мэдэхээр. Хамгийн гол нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга олон нийтийн дундах дажгүй сайн байгаа рейтингдээ итгэв.

Ж.Батсуурь:

Түүний гол итгэл нь АН доторх “Женко л биш бол хэн ч байсан яахав” гэх дургүй масс. Дээд шүүхээс гаргасан тайлбарыг уншиж байгаад, “Ер нь энэ удаагийн намын даргыг бүртгэчих юм байна” гэсэн мэдрэмжээр Н.Алтанхуягаас дэвших эсэхийг нь асуугаад бүртгүүлж байтал гэнэт Х.Баттулга гарч ирсэн гэх.

Гэвчиг “Яг жинхэнээсээ өрсөлдөнө өө” гэж хэлээд, дэнчингээ босгожээ. Түүний талд АН-ын сэхээтэнлэг залуус, нийтлэлчдийн арми нэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Орон нутгаар тойрч Х.Баттулгатай тойроход харьцангуй сайн ярьчих боломжтой. Сурталчилгааны явцад рейтинг нь өснө гэсэн тооцоотой оров.


Хоёр. ТЭДНИЙГ УИХ ДАХЬ БҮЛГИЙН ГИШҮҮД, ОРОН НУТГИЙНХАН ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ

Х.Баттулга:

УИХ дахь АН-ын бүлэг дотроо хоёр хуваагдсан. Эл хуваагдлаараа АН-ын даргын сунгаанд оролцох нь тодорхой болов. Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ц.Туваан, А.Адьяасүрэн, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Бат-Эрдэнэ нар дэмжинэ. Эдгээрийг тойргоор нь авч үзвэл: Төв, Баянхонгор, Өмнөговь, Ховдын зарим хэсэгт харьцангуй сайн дэмжлэг авна гэсэн үг. Мөнхүү Булган, Эрдэнэт, Сэлэнгэ аймгуудаас гадна БЗД, СХД-үүд дээр хотод сайн санал авах боломжтой гэж харагдаж буй юм.

Ж.Батсуурь:

Түүнийг Б.Пүрэвдорж, Н.Ганибал, О.Цогтгэрэл нарын УИХ-ын гишүүд дэмжиж оролцохоор буй. Нийслэлийн хэмжээнд Ж.Батсуурь харьцангуй сайн давхина гэсэн хүлээлттэй байна. Орон нутгуудад Ж.Батсуурь аймгийн засаг даргаар ажиллаж байсан туршлагаараа сурталчилгааны явцад барьцаа ахиулна гэх тооцоотой орж байна.

Эдний сонгуульд огт оролцохгүй гэж Ц.Одонтуяа, Д.Ганбат, Ш.Адьшаа нар нам дотроо ам шүд алдсан гэх.

Бодит логик: АН дүрмээрээ нийт гишүүдээсээ асууж, намын даргаа сонгодог болсон ч С.Эрдэнэ, М.Тулгат нарын сонгуулиуд үнэндээ хийсвэр тоон дээр үндэслэгдээд өнгөрсөн. Үүгээр бол яг өрсөлдөөнд Х.Баттулгын олон нийтэд сайн рейтингтэй байгаа, Ж.Батсуурийн орон нутгаа нэвт мэдэх мэдрэмж төдийлөн хэрэг болохгүй гэж дүгнэж болно.

Тэдний багийнхан аймаг, дүүргийн намын хороог атгаж буй хэдхэн хүнтэй хэрхэн учраа олох, тэд нь гишүүд нэртэй хүмүүсээ яаж зангидахаас ихээхэн хамааралтай. АН-ын даргын сонгуульд 160 мянга орчим гишүүд оролцоно гэсэн тоон дүнтэй. Гэвч бодит байдал дээр аймаг, дүүргийн намын хороогоо санхүүжүүлдэг хэдхэн хүнээс намын даргын сонгуулийн дүн хамаардаг нь нууц биш юм.


Гурав. ЯЛСАНД НЬ ДЭЭД ШҮҮХ АДИСЛАЛ ХҮРТЭЭХ ҮҮ. ЭСВЭЛ С.ЭРДЭНЭ...?

"АН-ын даргын сонгуулийн дараа Улсын дээд шүүх бүртгэх болов уу" гэсэн айдас Х.Баттулгад ч, Ж.Батсуурьт ч буй. Тэдэнд буй боломж, гарц, хаалтууд нь яг одоогоор хэрхэх нь тодорхойгүй агуулгууд юм.

Ж.Батсуурь:

Сүхбаатарынхан сүүлийн жилүүдэд "Бид яагаад Увс, Баянхонгор, Говь-Алтайнхан шиг улс төрийн хүрээнд хүчтэй, удаан оршиж болохгүй гэж. У.Хүрэлсүхийн энэ цагийн нөлөөг ашиглаж, хүчирхэгжье" гэх агуулгаар МАН+АН гэж ялгагдалгүй нэгдэх болсон. Эл логикоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүсэмжээр Дээд шүүх Ж.Батсуурийг батламжлах логик бий.

Х.Баттулга:

"Би нөлөөгөөрөө Дээд шүүх дээр батламжлагдаж чадна. Надад ийм повер бий" гэж даналзах сүр бараа нь Х.Баттулгад байна. Түүнээс АН-ынхан ч, МАН-ынхан ч, тодорхой хэсэгтээ ч эмээх айдас хүчтэй байсаар буй. Тэгэхээр хүч нөлөөний хувьд Х.Баттулга нь илүүрхэнэ гэж харж болох ч эрх баригчдын хүсэл гэж маш том хаалт бийг бодууштай.

МАН зүгээс 2024 онд Х.Баттулгаар ахлуулсан АН-тай өрсөлдөх үү, Ж.Батсуурийн тархийг түнших үү гэх сонголт дээр ажиллана гэсэн үг.

С.Эрдэнийн гарын үсэг: Х.Баттулга, Ж.Батсуурь нарын хэн нь ч ялсан бай, Дээд шүүх намын даргаар батламжлуулах материал өгөхдөө С.Эрдэнийн гарын үсгийг авах ёстой. Учир нь, Ерөнхийлөгчийн сонгуулиар Дээд шүүх С.Эрдэнийн атгаж буй тамгыг хүчин төгөлдөр гэж үзсэн. Үүнээс одоо зөрөх аваас Дээд шүүх ҮХЦ лугаа нэр хүндгүй болох эрсдэлтэй. Тэгэхээр С.Эрдэнийн гарын үсэг, тамга хоёрт ихээхэн хүч бий.

Үүнийг хоёр талдаа "Дээд шүүх Их хурлаа зарлаад, даргаа тодруулаад ир" гэсэн зөвлөмж, тогтоол гардуулсан. Заавал С.Эрдэнийн гарын үсэг хэрэггүй гэж тайлбарлаж буй. Хууль ба тогтоолыг тайлбарлах эрх Дээд шүүх, ҮХЦ хоёрт байгаа өнөө цагт яах аргагүй С.Эрдэнийн тамга, гарын үсэг хоёр эрсдэл дагуулахаар байгаа юм.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Бүр сайн онцолж хэлэхэд, энэ сонгууль бол масс хамрагдалт биш. Намын 160 мянга орчим гишүүд дунд л өрнөнө. МАН-ын залуус энэ цаг үед тендер, төр бараадаж мөнгөжиж буй бол АН-ын гишүүд гудманд эсвэл хувийн хэвшлээ босгох гээд мэчийцгээж буй. Үе үеийн сонгууль дээр АН-ын залуус зарчимтай юм шиг мөртлөө өсөхийн өлсгөлөнтэй хандсаар ирсэн. Тэгэхээр цөөн хүрээлэлдээ өмнөх байдлаараа хийсвэр байдлаар яваад Х.Баттулга мөнгөөр ялчхаж мэдэхээр.

Нөгөө талд Ж.Батсуурь ялагдлаа гэхэд ямар ч алдах зүйлгүй. Нэрээ сайхан цээжлүүлчихнэ. Орон даяар танигдчихна. Улс төрчийн хувьд илүү ахина. Тэр шуудхан Женко харизмтай тохирохгүй, өрсөлдөөнд орж байгаа нь сайн хэрэг. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд АН-ыг авлаа гэхэд МАН-д бас сайхнаар буухгүй. Ийм олон өнцөг, эрх ашигтай гэдгээрээ эл дотоод сонгууль АН-ын гишүүнчлэлтэй иргэдийн үзэл бодол, дархлаа, үнэт зүйлийг сорьсон шалгалт болж буй гэлтэй.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-17 08:28

АН дотоод сонгуулиараа худ�##�дагдаад дуу�####�г.

Зочин
Зочин
2022-03-17 08:40

Мядагбадам сэтгүүлч гээч бичихдээ сүрхий авчээ

Зочин
Зочин
2022-03-17 09:29

Энэ Ардчилсан нам гэж заваарсан газар болж байна аа.
Энэ мөд сэххээргүй боллоо

Зочин
Зочин
2022-03-17 09:40

Батсуурь монгол ялахгүй

Зочин
Зочин
2022-03-17 09:40

Женко ялна ааа

Зочин
Зочин
2022-03-17 09:41

yostoi uneen unen

Өөрөөр сэтгэе
Өөрөөр сэтгэе
2022-03-17 10:19

Батсуурь АН-ын эрх ашгийг бус Голомтын эрх ашгийг л хамга�##�на ш д

Зочин
Зочин
2022-03-17 11:45

АН бушуухан бут үсрээд эргэж байгуулагдах сайн зам байна

Зочин
Зочин
2022-03-17 13:20

Энэ Х.Баттулга , Ж.Батсуурь 2 ямар гээч жүжиг тавиад байгаа юм бол доо Сүхбаатарын т�##�бай дээр Ардчилсан намын туг барьчихсан хэдэн хүн захи�##�гаар цуглуулжчихаад тэд нараараа уухайлуулаад л . гар хөлөө гозогнуулж ч байх шиг , эгээ л ямар нэг сонгуульд төгс ялчихсан юм шиг Та нарыг олон түмэн тэгтлээ дэмжээд байгаа нь юу л бол доо

Зочин
Зочин
2022-03-17 13:36

Монгол ялна

Зочин
Зочин
2022-03-17 13:37

Жирийн олон гишүүдийн буянаар төрп орчоод хэзээ эд нар ард иргэдээ бодож байлаа

Зочин
Зочин
2022-03-17 13:37

Сүхбаатарынхан хэзээ ч увсйнхныг гүйцэхгүй хүк тэгэг Батсуурмйг хий хөөргөж дээ

Зочин
Зочин
2022-03-17 19:39

Баттулга нь арай зангарагтай байхаа.Ардчилсан намыг эвэнд нь оруулж байр сууринд нь авчирч магадгүй.

Зочин
Зочин
2022-03-18 14:23

Ман ын т�##�д �##�ь хэдийн орчхоод зөвлөх нь болоод толгойгоо ч цухуйлгахгүй байсан хүн яахаараа намын эсрэг бодолтой хүн даргын сууд�##�д өрсөлддөг билээ ичиж үхмээр яаж чаддаг уйвайгүй новш вэ

Зочиэ
Зочиэ
2022-03-18 23:57
Reply to  Зочин

Энэ АН гэж нэг нам ч юм шиг 2 толгойтой жоом ч шиг юм хурдан татан буугдв�##� түмэн олондоо өлзийтэй юм даа

Зочин
Зочин
2022-03-19 12:14

Эгэл жирийн гишүүд энэ удаа 2024 - өө бодож - арай туршлагатай , дээр нь хорсолтой - хор шартай , " тулаанч " чанарыг нь ашиглаж нэгдэх нь дээр болов уу

Зочин
Зочин
2022-03-19 18:40

БӨӨСӨӨ АЛАХ ГЭЭД ТОЛГОЙТОЙ ҮСЭЭ ШАТААВАА ГЭЖ ИХ ГҮҮШ РИ БАГШ НЭГЭН ҮЙЛДВЭРИЙН ДАРГЫН СОНГУУЛЬ ДЭЭР ХЭЛСЭЭРЭЭН БАЙТАЛ ТЭНЭГ МУНАГ ДАРГА НЬ ӨРСӨЛДӨГЧӨӨ �######�УУЛАХ САНААТАЙ МАТТАЛ ХОЁУЛАА УЛСЫН ӨМЧ ИДСЭН ГЭЭД ЧАНГЫН ШОРОНД ДАНХАЙСАН 25 ЖИЛ ЧААСАН ТҮҮХ БИ.ЭНЭ ЗИ ОВОГТ НУТАГ БУЦААГҮЙ ЮМ УУ? ОРШИН СУУГЧИЙН ҮНЭМЛЭХ АВЧЭЭ. ДОРЛИГЖАВ ОХИНООРОО СОР ЗАЛЖ ИХ УЛС ТӨРД МАНДАЛ ӨРГӨСӨН ХАШИРАХГҮЙ ДАГЗ ЮМАА. АН УГААСАА НИЙТИЙН ЖОРЛОН БОЛЧООД УДАЖ БАЙГААШТ ХЭН ХҮССЭН НЬ ОРЖ БААЖ ШЭЭДЭГ ЭНЭ НАМ ОДОО ТАРАХ ХЭРЭГТЭЙ ЭРДЭНЭД БАЙГАА ТАМГИЙГ БУЛААЛДАЖ АЛААН БОЛОХ ЮМ БАЙНА ГОЁ ЗОДООН ҮЗИЙ МОНГОНУУДАА ҮМБҮҮ ГЭЖ ХӨГШИН БУХ МӨӨРӨХӨД ХАШААНДАА УГЖУУЛЖ БАЙСАН ОХИН ТУГАЛ ХАВЧИГНАН ШЭЭС АЛДАЖ ООО ГЭЖ ОРИЛДОГ ШИГ ЮМ БОЛОХНЭЭ СОНИРХОЛТОЙ БОЛООД ЯВЧЛАА АЛАЛЦААРАЙ ГӨЛӨГНҮҮДЭЭ САЙХАН ЗОДООН НҮДЭЭН ҮЗИЙ

Зочин
Зочин
2022-03-19 20:59

Иргэдийн сэтгэл зүйгээр тоглож байгаа жүжиг хэн нь ч гарахгүй

Зочин
Зочин
2022-03-21 00:34

Баттулга ялах болтугай

Зочин
Зочин
2022-03-21 00:34

Танайх дандаа ингэж бичдэг

irgen
irgen
2022-03-24 16:53

Ymar ch baisan Battulgiin ard tumendee arai unen zutgedeg hunee.Jinhene Mongol hunee songoh heregtei ter hun bol Battulga bhaa jinhene ard tumniihee tuluu bdag gej boddog doo amjilt husiiy

Холбоотой мэдээ

Back to top button