ЭДИЙН ЗАСАГ

Эдийн засагч Г.Батзоригийн ханшийн талаарх 10 эшлэл

Эдийн засагч Г.Батзоригийн төгрөгийн ханш сэдвээр NTV телевизэд өгсөн ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

  1. Эдийн засгийн хуулиар ханш нь эрэлт, нийлүүлэлт дээр тогтдог. 
  2. Бодит нөхцөл байдлыг харвал хаврын сезонтой холбоотой ханш өсөж байна… Гол шалтгааныг дүгнэвэл хаврын сезон, хил гааль нээсэнтэй холбоотой валютын гарах урсгал нэмэгдсэнтэй холбоотой. Гэтэл нийлүүлэлт талдаа огцом нэмэгдсэн зүйл байхгүй учраас богино хугацаанд эрэлт нь даваад эхэлж байна. 
  3. Энэ жил томоохон гарах урсгал (өр төлбөр) алга, мөн 2023 оноос төмөр зам ашиглалтад орж, 2024 оноос Оюу толгой эхэлнэ. Ингээд бараг 2012 он шиг экспортын орлого нэмэгдэх хүлээлттэй байгаа учраас ханш хязгааргүй өсөх мэтээр бодож болохгүй. 
  4. Найман шарга дээр үүссэн ханшийн мэдээллийг аваад зах зээл дээрх хүлээлтээ бий болгож буй нь асар буруу. Найман шарга бол нийт валютын зах зээлийн 4 хүрэхгүй хувийг эзэлдэг жижигхэн зах зээл. 4 том арилжааны банк валютын зах зээлийн 90 гаруй хувийг эзэлж, арилжаанд оролцдог.
  5. Хиймэл хөөс үүсгэхгүй л байх хэрэгтэй. Ханш өснө гэх цуу яриагаар шийдвэр гаргаж болохгүй. 
  6. АНУ зэрэг хөгжингүй орнууд бодлогын хүүгээ өсгөж байгаа. Үүнтэй холбоотой хөгжиж буй орнуудаас хөгжингүй орнууд руу өгөөж хайсан мөнгө шилжиж буй. Гэхдээ Монголд  ийм “халуун мөнгө” биш, цөөн хэдэн уул уурхайн компаниудын гадаадын шууд хөрөнгө оруулалт л байдаг.
  7. Экспортын орлогыг нэмэгдүүлэх бодлого барьж, хил гаалийн асуудлыг шийдэж байж валютын урсгал нэмэгдэнэ. 
  8. Валютын нөөцийн 30-40 хувийг алтнаас бий болгодог.
  9. Монголбанк нь валютын нөөц бүрдүүлдэг гол субьект биш шүү дээ. Доллар гаднаас олох чадавхаас хамаарна.
  10. Төв банк интервенц хийх тусам ханш унана гэсэн хүлээлт бий болдог сөрөг нөлөөтэй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-18 05:01

Uvul huiten boldog,

Зочин
Зочин
2022-03-18 08:51

Онхолдох яах вэ. Оросын ченжүүдийг тооцсон уу.

Холбоотой мэдээ

Back to top button