НийгмийнЭДИЙН ЗАСАГ

Зочид буудлын салбарын орлого өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өсжээ

Зочид буудлын салбарын орлого 2022 оны нэгдүгээр сард 23.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 12.7 тэрбум төгрөг буюу 2.2 дахин өсжээ. Үүнд гурав ба түүнээс дээш одтой буудлын орлого 9.7 (2.4 дахин) тэрбум төгрөг, зэрэглэлгүй зочид буудал болон амралтын газрын орлого 2.6 (76.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Зочид буудлын салбарын орлого 2021 оны арванхоёрдугаар сард 48.6 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 21.2 (77.6%) сая төгрөгөөр өсөж байсан бол, 2022 оны нэг дүгээр сард 23.4 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 25.2 (51.8%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Үүнд гурав ба түүнээс дээш одтой буудлын орлого 13.0 (43.6%) тэрбум төгрөг, зэрэглэлгүй зочид буудлын орлого 11.9 (66.4%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн байна. Зочид буудлын салбарын 2022 оны нэг дүгээр сарын орлогод 71.8 хувийг гурав ба түүнээс дээш одтой зочид буудал, 25.8 хувийг зэрэглэлгүй зочид буудал, амралтын газар, 2.4 хувийг хоёр одтой зочид буудлын орлого эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-03-18 09:27

Ayalal juulchlal sergeegui bhad,buudlin bizness sergesen n sain bna kk

Холбоотой мэдээ

Back to top button