ЭДИЙН ЗАСАГ
"Туркоиз Хилл Ресурсес"-ийн хувьцааны ханш 26.8 ам.долларт хэлбэлзэж байна

"Рио Тинто" группээс "Туркоиз Хилл Ресурсес" компанийн 49 хувийн хувьцааг худалдан авах санал тавиад буй. Хэрэв худалдан авбал тус групп энэ компанийн хувьцааг 100 хувь эзэмших юм. Харин "Туркоиз Хилл Ресурсес" нь "Оюу толгой" ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг.
49 хувийн хувьцааг нийт 2.7 тэрбум ам.доллараар худалдан авах санал тавьсныг нь "Туркоиз Хилл Ресурсес"-ийн жижиг хувьцаа эзэмшигчид бага үнэлгээ гэж үзэж байгаагааг эхнээсээ илэрхийлж байгаа. 2.7 тэрбум ам.доллар гэдэг нь нэгж хувьцааг 34 орчим ам.доллараар үнэлж буй хэлбэр юм.
Тэгвэл тус компанийн хувьцааны Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрх ханш одоогоор 26.8 ам.долларт хэлбэлзэж байна. Энэ дүн сүүлийн өдрүүдэд тогтвортой хадгалагдаж байгаа юм.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.