НИЙГЭМСурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Хакер хөлсөлж, иргэдийн фэйсбүүк мэдээллийг цуглуулсан МАН-ын бүтцийг Д.Амарбаясгалангийн хүн Ц.Чулуунзагд удирддаг

Сонгуулийн үеэр фэйсбүүк орчинд “тролл ажиллагаа” идэвхждэг. Тодруулбал, наанаа хувь хүн мэт харагдавч, цаанаа зохион байгуулалттай хүмүүсийн удирдлагаар ажилладаг фэйсбүүк хаягууд холбогдох нэр дэвшигч, намаа дэмжсэн агуулгатай сэтгэгдэл бичих хэлбэрээр ажилладаг.

Тэгвэл, өнгөрсөн 2020 оны сонгуулиар, МАН-ын Цахим бодлогын газраас хуурамч хаяг цуглуулах ажиллагаа зохион байгуулжээ. Ингэхдээ бусдын хаяг руу нэвтэрч, нууц үгийг нь өөрчилж чаддаг дөрвөн залууг авч ажиллуулсан байна. Тэд жирийн иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаад, нэвтрэх нэр болон нууц үгийг нь МАН-ын Цахим бодлогын газрын ажилтан н.Содмагнай, н.Алтантуул нарт өгдөг байжээ.

Логик утгаараа, МАН-ынхан хууль бусаар, хакердаж олж авсан фэйсбүүк хаягуудыг ашиглан, 2020 оны сонгуулиар “тролл ажиллагаа” явуулсан байх магадлалтай гэсэн үг.  

ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДНЫ 411 ТООТООС ҮЙЛДЖЭЭ

МАН-ын Цахим бодлогын газраас хөлсөлж ажиллуулсан дөрвөн залууг 2021.08.23-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүж, тус бүрийн зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлан шийтгэжээ.

Үүнд: Г, Т, Ч, Ж гэсэн нэрс яригдана.

Эхэлж Г нь МАН-ын Цахим бодлогын газрын ажлын саналыг хүлээж авсан бөгөөд дараа нь Т, Ч, Ж нарыг дуудаж, хамтдаа хэсэг хугацаанд ажиллажээ. Тэдний үйлдсэн бусдын фэйсбүүк хаяг руу нэвтэрч, нууц үгийг нь өөрчилсөн үйлдэл бүгд МАН-ын байр буюу Тусгаар тогтнолын ордны 411 тоотод үйлдэгдсэн байна.

Анх, 2019.10.19-нд Г, Т нар нь энэ ажлынхаа хүрээнд “Мөрөөдөл биелдэг” фэйсбүүк хуудсын админы хаягийг хакердсан байна. Энэ “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгийн хуудас байжээ. Дагагч өндөртэй тул тэд 1.5 сая төгрөгөөр зарсан байна. Энэ тэдний холбогдсон эхний хэрэг.

Дараагийнх нь, 2020 оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын 21-ний хооронд Г, Т, Ч, Ж нар нь багадаа 300 хүний фэйсбүүк хаягийн хакердсан хэрэг. Нэвтрэх нэр, нууц үгийг МАН-ын Цахим бодлогын газрын ажилтнуудад өгдөг байсан байна.

МЭДҮҮЛГҮҮД: “...” ПРОГРАМАА ТАНИЛЦУУЛАХАД МАН-ЫН АЖИЛТАН ТҮҮГЭЭР ХАЯГ НИЙЛҮҮЛЖ БОЛНО ГЭСЭН

Тэдний мэдүүлгээс сийрүүлэн танилцуулъя.

Г: Анх МАН-ын Цахим бодлогын газрын ажилтан н.Содмагнай гэх хүнтэй уулзаж, сонгуулийн үеэр фэйсбүүк хаяг хөгжүүлэх ажил хийхээр болсон. Фэйсбүүк хакерддаг “...” программаа танилцуулахад, үүнийг ашиглаж хаяг нийлүүлж болно гэсэн. Би дараа нь Т, Ч, Ж нарыг энэ ажилд зуучилсан. Тэдний өгсөн хаягийн мэдээллийг би н.Содмагнайд өгдөг байсан.

Ч: МАН-аас 1000 гаруй утасны дугаар өгч, шинэ хаягууд хөгжүүлэхээр болсон. Хохирогчдын хаяг руу нэвтрээд, утасны дугаарыг нь өөрсдөд байгаа шинэ дугааруудаасаа өөрчилдөг байсан.  Харин нууц үгийг нь өөрчилдөг байгаагүй. Нэвтрэх нэрийг нь л ингэж өөрчлөөд, мэдээллийг нь МАН-ын Цахим бодлогын газрын ажилтан  н.Алтантуулд өгдөг байсан. Тэд нууц үгийг нь сольдог байсан.

Т: Нэвтрэх мэдээллийг аваад МАН-ын Цахим бодлогын газарт өгдөг, тэд нууц үг сольдог байсан. Ч бид хоёр Г-оос 700,000 төгрөг хувааж аваад энэ ажлаас гарсан.  

Ж: Хувьдаа ашиглах гэж хаяг руу нэвтэрч байгаагүй. Энэ ажлыг хийгээд цалингаа авна гэдэг байдлаар л ханддаг байсан. Хаягийн мэдээллийг авч, хариуцсан хүнд нь хүлээлгээд өгдөг байсан.

Тэд энэ үед нууц үгийг өөрчилдөг байгаагүй, нэвтрэх мэдээллийг нь аваад л МАН-ын ажилтнуудад өгдөг, тэд нууц үг сольдог байсан гэж ярьсан байна. Харин яллагдагчийн хувиар, дараа нь өгсөн мэдүүлэгтээ нууц үг өөрчилдөг байснаа хүлээжээ.

ХОХИРОГЧИД: ФЭЙСБҮҮК ХУУДСААРАА БИЗНЕСЭЭ ЭРХЛЭН ЯВУУЛДАГ БАЙСАН

Тэгвэл, тэдний үйл ажиллагаанд өртөж, фэйсбүүк хаягаа хакердуулсан хохирогчдын зарим гэрчийн мэдүүлэгтэй танилцъя.

Х: “Би “...” нэртэй фэйсбүүк хуудсыг нээн, хөтөлж хэдэн жилийн турш ашиглаж ирсэн. 2020.02.08-нд өөрийн эрхээр нэвтэрч орж чадахгүй болсон. Тэгээд фэйсбүүк хуудсаа алдсанаа мэдсэн. Хуудсаараа хувцас загвар, оёдлын чиглэлээр сургалт явуулдаг байсан. Фэйсбүүк хуудас бол миний ажлын чухал хэсэг байсан”.

Б: “Би 2012 онд ... нэртэй фэйсбүүк хаяг нээсэн, түүнээс хойш идэвхитэй ашиглаж, ойр дотны найз нөхөдтэйгөө чатаар харилцаж, өөрийн зураг зэрэг хувийн мэдээллийг хийж ирсэн. Тэгээд 2020 оны гуравдугаар сарын дундуур гэртээ байж байгаад өөрийн фэйсбүүк хаягаа бусдад алдсанаа мэдсэн. Захидал харилцааны нууц алдагдсан, ажил төрлийн холбоотой зүйлс чатаар бичиж байсан болохоор надад хохиролтой байна”.

М: “Би өөрийн ... нэртэй фэйсбүүк хаягийг бусдад алдаад, одоо орж чадахгүй байгаа. Би тухайн өдөр ажилд орох зар сонирхож, фэйсбүүк хаягаар явуулсан линк дээр дарсан. Түүнээс хойш миний фэйсбүүк хаяг орохгүй байгаа. Фэйсбүүкийн нэвтрэх нэр, нууц үг, бүртгэлтэй утасны дугаарыг өөрчилж, миний постуудыг устгасан байсан”.

ШҮҮХ: МАН-ЫН ЦАХИМ БОДЛОГЫН ГАЗРЫН АЖИЛТНУУДЫГ ШАЛГАХ ҮНДЭСЛЭЛГҮЙ

Сонирхолтой нь, хууль бусаар олж авсан бусдын хувийн мэдээллийг цуглуулж, мөн залуусыг цалинжуулж байсан МАН-ын Цахим бодлогын газарт ажилтнуудыг шүүхээс “ШАЛГАХ ҮНДЭСЛЭЛГҮЙ” гэж үзсэн байна. Энэ тухайгаа шүүхийн шийдвэртээ дурджээ.

Залуусын мэдүүлгээс харахад, хакердах аргаар олж авсан мэдээлэл нийлүүлж байгааг МАН-ын Цахим бодлогын газрын ажилтнууд мэдэж байсан гэж дүгнэж болохоор байгаа юм. Ийм ажил хийлгээд, цалинжуулж байсан удаатай гэдэг нь тэднийг ч давхар шалгах үндэслэл мөн.

Ямартай ч, 2020 оны сонгуулийн өмнө МАН-ынхан сошиал багаа ингэж бэлджээ. Ажилд нь туслалцсан дөрвөн залуу ийн ял авсан ч, зохион байгуулагчид өөрсдөө зүгээр өнгөрсөн нь ихээхэн анхаарал татаж байгаа юм.

Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХҮН ГЭГДДЭГ С.ЧУЛУУНЗАГД МАН-ЫН ЦАХИМ БОДЛОГЫН ГАЗРЫН ДАРГАЛДАГ

Хакер залуусыг хөлсөлж ажиллуулсан МАН-ын Цахим бодлогын газрыг С.Чулуунзагд даргалдаг. Тэрбээр хувьдаа "Си Жи Эл Технологи" хэмээх компанитай. Энэ компани нь IT, програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Түүнчлэн улс төрийн хүрээнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хүн гэгддэг. Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын залуус цахим хөгжлийн асуудлыг бодлогын хэмжээнд дэвшүүлэн тавьдаг. "Монгол Улс цахимжих ёстой, МАН тэргүүлж ажиллана" гэсэн үзэл санаагаар пи-ар хийдэг намын энэ чиглэлээрх бүтэц нь иргэний мэдээллийг хууль бусаар цуглуулах аргыг ашиглаж, сонгуулийн сурталчилгаанд ашигласан үйлдэл нь ч мөн анхаарал татах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-19 09:19

ҮНЭН ҮҮ. МИНИЙХ БАС

Зочин
Зочин
2022-03-19 10:14

Амарбаясг�##�ангийн ойрын хүн Чулуунзагдын хийж байгаа ажил шүү

Зочин
Зочин
2022-03-19 10:17

Чулуунзагд АитИ кампаантай амарбаясг�##�ан чинь соёмбо хэвлэх үйлдвэрийн хэний дүү Ed nar inegeheer odoo yana daa

Том гэмт хэрэг
Том гэмт хэрэг
2022-03-19 14:45

4 з�##�уугийнх нь нэрийг олоод зарлачихаач.

Том гэмт хэрэг
Том гэмт хэрэг
2022-03-19 14:47

Фэисбүүк руу л бизнес энэ тэр явуулдаг байсан чух�##� хэрэглээтэй хүмүүс нь хэлэх хэрэгтэй дээ. Тэгвэл ФБ цаанаасаа эргүүлээд 0-лоод буцаагаад та нарт өгч чадна. Айхтар хууль бус юм хийдэггүй бол айх зүйлгүй иргэний үнэмлэх шаарддаг өгөөд өөрийгөө мөн гэж бат�##�гаажуулдаг.

Zochin
Zochin
2022-03-19 15:24

20 onii songuuli bol zygeer l khar mashinii deerem baisan.

Zochin
Zochin
2022-03-19 15:41

Сонгуулийн сан�##�ын хуудас их NO-той. Хэвлэлийн компанитай хүн будилуулсан шүү дээ.

Зочин
Зочин
2022-03-19 20:48

Том ахаас нь эхлээд хэд хэдэн баг ажиллуул аад байхад

Зочин
Зочин
2022-03-21 13:44

Минийх бас миний нэрээр өөр зурагтай гараад ирсэн өөрийнхийгөө ашиглаж болохгүй болсон тэр 2 жилийн өмнөөс

Зочин
Зочин
2022-03-24 08:37

б�##�иар заваан улс төрчид.. Ардын нам бол тийм юм хийгээд суухаар заваан хүмүүс дээ

Холбоотой мэдээ

Back to top button