НИЙГЭМСПОРТ

“Мөсөн өргөө”-г спиртийн биш спортын зориулалтаар л ашиглая

“Мөсөн өргөө”-тэй л болох юм сан. Тамирчид маань өвлийн улиралд бэлтгэл хийх боломж бүрдэнэ” гээд битүү дээвэртэй ордон мөрөөдөж суусан цаг саяхан. Удаан, удаан хүлээсний эцэст арайхийж нэг “Мөсөн өргөө”-тэй болтол өнөөх нь спортынхонд олддоггүй ээ.

Тамирчид бэлтгэл хийхээр, хүмүүс гулгах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхээр очиход “Хүлээн авалттай, шоутай” гээд халгаадаггүй талаар спортынхон учирлаж сууна. Спортынхон бужигнаж, тэмцээн, бэлтгэл гээд шуугиж байх ордонд шоу, арга хэмжээ зохион байгуулж, ерийтэл нь суулгаад архидуулж, цэнгүүлэх нь яавч зохисгүй, зохимжгүй зүйл. “Мөсөн өргөө”-г спортын зориулалтаар ашиглах нь өөрөө юу юунаас илүү чухал.

Сүүлд л гэхэд “Мөсөн өргөө”-нд “Цэргийн андууд” болж, ордон дүүрэн ширээ засаж, хүмүүс наргиж цэнгэн суугаа нь энэ. Монголчууд л болсон хойно тунг нь хэтрүүлнэ, бут авсан шиг наргина. Ийм олон хүн цугларч, шоудсан ордонд маргааш нь ирээд бэлтгэл хийх, тэмцээнд оролцоход үнэрээс нь авхуулаад ямар байх нь ойлгомжтой. “Мөсөн өргөө”-г зориулалтын бусаар энэ мэтээр ашиглачихаад яг нээлттэй байх учиртай спортынхонд “Сул цаг байхгүй” гээд хаалганы цаанаас буцаах нь өөрөө зохисгүй үйлдэл.

Монголд ялангуяа Улаанбаатарт иргэд чөлөөт цагаа зөв боловсон, спортлог өнгөрүүлэх газар хуруу дарам. За, ёстой сургуулиудын спорт заалыг эс тооцвол ер нь л хэцүү. Ёстой нэг гарын таван хуруунд багтана. Энэ том орон зайг нөхөж буй байгууламжийн нэг нь “Мөсөн өргөө”. Гэтэл “Мөсөн өргөө”-нийх нь байж байгаа царай, иргэдэд хүрч буй хүртээмж нь энэ.

Спортынхныг бэлтгэл хийлгэх, спортын тэмцээн, арга хэмжээ зохион байгуулах гэж л “Мөсөн өргөө”-г барьсан, байгуулсан. Зориулалтын дагуу  ашиглая, спортынхонд, иргэдэд нээлттэй байхыг уриалъя.

Л.САРУУЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Zoriulaltyn daguu ashiglaachee. Arxidalt shou xiix gazar bolgox gej ulsyn xorongoor barisan yum uu

Зочин
Зочин

Хүүхнд залуус мйшээ зорьж очоод сайхан бүтээн байгуулалт

Зочин
Зочин

зориулалтын зүйлийг зориулалтаар нь ашиглаач ээ!!!

Зочин
Зочин

энэ 7 хоног бүтэн нийтийн гулгалттай байгаа шүү хүмүүсээ 11:00-21:00 , 12:00-21:00 гэх мэт

Зочин
Зочин

Халтирч унаж толгойгоо хагалж, ясаа хуулах гэж байгаан шаарууд чинв

Зочин
Зочин

Зарцуулсан мөнгөө олох гээд байгааг ойлгохгүй байна уу хувийн юм чинь яах нь эзний эрхээр биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button