Нийгмийн

17 саяын “макетчид”

Ерөнхий сайд У.Хүрэлсүх зарлагдсан хурлаас хоцорч буй дарга сайд нар, ажлаа дутуу дулимаг хийж байгаа албан тушаалтнуудаа олны нүдэн дээр шууд "гөвчихдөг". Төрийн албаны хүнд суртал, ажилдаа сэтгэлгүй ханддаг зан төлөв, дарга нарын том занд ард түмэн бухимдаж явдаг тул Ерөнхий сайдын ниргэлтийг алга ташин хүлээн авдаг.

Дарга нарыг загнахын хэрээр Ерөнхий сайдын имиж улам тодордог нь ч нууц биш. Нөгөөтэйгүүр ийм байдлаар ажлаа үлгэн салган явуулж дадсан дарга нарт Засгийн газрын тэргүүний ниргэлт томоохон сэрүүлэг болж өгдөг билээ.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр нарыг ниргэсэн нь олны анхаарлыг ихээр татав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Та нар ажлаа хийвэл хийсэн шиг хий. Хийж чадахгүй бол бүгд ажлаа өгөөд, зайлцгаа. Би музейн тухай асуудлыг хэдэн сард анх ярьсан билээ, Ганбаяр аа. Чи хэлээдэх дээ. Ноднингийн арваннэгдүгээр сард энэ асуудлыг би ярьсан.

Хөрөнгө мөнгө, зураг төслийг нь гаргаж өгсөн. Одоо хийсэн юм чинь хаана байна, Ё.Баатарбилэг ээ. Чадахгүй бол бүгд зайлцгаа. Мэдлэг, боловсролтой, төрдөө зүтгэх хүсэлтэй, сэтгэлтэй зөндөө олон залуус гудамжинд алхаж явна. Битгий энд буг болоод бай. Битгий ингэж хүн доромжилж бай. Төрийн ордонд тавьсан макетаа хар. Арван жилийн хүүхэд ч тийм юм хийхгүй. 

Төсөл хөтөлбөрүүдийг ингэж удирдах юм уу, Г.Ганбаяр аа. Ё.Баатарбилэг ээ, Г.Ганбаяр аа  та нарт олон сануулж байгаа шүү. Монгол Улсын хөгжилд битгий садаа бол. Та нараар Монгол Улс дутахгүй ” гэж загнасан юм.

Засгийн газрын тэргүүнийг бухимдуулах болсон гол шалтгаан нь 17 сая төгрөгөөр бүтээгдсэн макет байв. Илтэд доожоогүй, сүр сүлдгүй, халтуурны энэ макет үнэндээ ах дүүс, амраг саднаа бараадан төрийн албанд заларсан чадваргүй, сэтгэлгүй хүмүүсийн хийж буй ажлын нэгээхэн хэсэг нь юм.

Хэзээ мөд нурж унаж мэдэхээр харагдах эл макет өөрөө төрийн албаны нэгэн дүр төрх билээ. Ё.Баатарбилэг, Г.Ганбаяр нар яахав, Ерөнхий сайдад загнуулаад хэсэг "гүлдийгээд ” гарсан. Яаман дээрээ очоод, хийсэн хүмүүст нь аянга буулгаад, хэсэг бужигнаад л өнгөрөх тогтсон зүй тогтол билээ.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ми овог
Ми овог
2019-09-16 11:43

Макет хийх Мөнгөө Улайм Цайм Идчисэн. Ерөнхийсайд мэдээд �######�аач төрөөс !

доо
доо
2019-09-16 12:24

яанаа тиирч үхдэггүй 17 мянгаарч дунд сургуулиин хүүхэд иим макет хиихгүый ганбаяр баатарб�##�өгиин нүдэнд ордон харагдагджээ

Зочин
Зочин
2019-09-17 07:04

Maket yahav. Surah bichgee gyalalzuulaachee, archaaguim be!

Холбоотой мэдээ

Back to top button