НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Pentwater Capital Management: “Рио Тинто”-гийн саналаас татгалзана, үнэлгээ хэт доогуур байна

“Рио Тинто” группээс “Туркоиз Хилл Ресурсес” компанийн 49 хувийг 2.7 тэрбум ам.доллараар худалдаж авах санал тавиад буй. Жижиг хувьцаа эзэмшигчид эхнээсээ 2.7 тэрбумын үнэлгээг бага гэж үзэн, татгалзсан байр суурь илэрхийлээд байгаа юм.

Тэгвэл “Туркоиз Хилл Ресурсес” компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч “Pentwater Capital Management” компани саналд мөн татгалзжээ. Тус компани “Рио Тинто” группийг Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийг менежментийн алдаанаас болж нэмэгдүүлсэн хэмээн зарга үүсгээд байгаа билээ. Мөн Монголын Засгийн газарт ноогдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэхэд эсэргүүцсэн байр суурь илэрхийлж байв.

Үүний өмнө “Туркоиз Хилл Ресурсес” компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг “Sailingstone Capital Partners” компани “Рио Тинто”-гийн саналд байр сууриа илэрхийлэхдээ:

“Оюу толгой төслийн үр өгөөж улам бүр нэмэгдэж, ноогдол ашиг хүртэх хугацаа наашилж байгаа нөхцөлд ийм хэлцэл хийх нь тийм ч таатай биш байна.

Үнэлгээ муу байна. 50.8 хувийг “Рио Тинто” нийт 6.6 тэрбум ам.доллараар өөрийн болгосон. Гэтэл үлдсэн 49 хувийг 2.7-оор худалдан авна гэж байгаа нь анхаарал татаж байна гэсэн санаануудыг илэрхийлжээ.

Мөн “Та бүхний саналд “Хүлээж авахгүй байсан ч бид хөрөнгө оруулалтаа хийнэ, ашгаа тэгш хуваарилна” гэсэн өгүүлбэр багтсан нь тун инээдтэй юм” гэж захидалдаа бичсэн байгаа юм. Түүнчлэн төгсгөлдөө “Дүгнээд хэлэхэд, энэ санал “Рио Тинто”-гийн алдаатай менежментээс үүдэж зардал өссөн, уурхай гүйцэд ашиглалтад дөнгөж ороод буй, мөн бүх оролцогч талууд ашгаа хүртэхэд ойртсон ийм цаг үед ирж байгаа нь ихээхэн “боломжийн” юм” гэж ёжилсон юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button